ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН ДЭМЖЛЭГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА


11-р сарын 16
16 цаг 11 минут
Зүүн бүсийн эмэгтэйчүүдийн бүтээлч санаачилга, бизнесийн боломж, хөгжлийн бодлогыг нэг дор хэлэлцэх “Бүтээлч өсөлт – 2026” чуулган арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймагт зохион байгуулагдлаа.
 
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 71 орчим хувийг эмэгтэйчүүд эзэмшиж, удирддаг хэдий ч тэдний санхүүжилтийн хүртээмж хангалттай түвшинд хүрээгүй хэвээр байна. Азийн хөгжлийн банкны мэдээллээр, 2024 онд эмэгтэйчүүдийн эзэмшлийн болон удирдлагатай ЖДҮ эрхлэгчид нийт ЖДҮ-ийн зээлийн 42 хувийг хүртсэн бөгөөд тэдэнд олгосон зээлийн дундаж хэмжээ эрэгтэй бизнес эрхлэгчдийнхээс хоёр дахин бага байжээ.
 
Мөн Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамддаг гол асуудлын нэг нь барьцаа хөрөнгийн хүрэлцээ юм. Өрхийн үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрх ихэвчлэн эрэгтэй гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй байдаг нь эмэгтэйчүүд бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай зээл, санхүүжилт авахад хүндрэл учруулдаг. Иймд тэдний санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, барьцаа хөрөнгийн дутагдлыг нөхөх батлан даалтын тогтолцоо чухал ач холбогдолтой юм.
 
Энэ хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Энхсайхан тус чуулганд оролцож, зүүн бүсийн 200 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйд зориулж “Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын дэмжлэг” сэдвээр илтгэл тавилаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АИ 92 шатахуунаас татгалзаж, Евро 5-ын үнийг бууруулах боломжийг судалж байна1 минут 24 секундын өмнөОслын улмаас хоёр хөлөө тайруулсан Австралийн парламентын гишүүн эмнэлгээс гарчээ1 минут 59 секундын өмнөӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА8 минут 10 секундын өмнөЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН ДЭМЖЛЭГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА9 минут 35 секундын өмнөДизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.