Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ


11-р сарын 6
15 цаг 18 минут

Үйлдвэрчний эвлэлээс мэдээлснээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүлэхийг шаардаж Франц даяар өчигдөр болсон жагсаал цуглаануудад 1.5 сая гаруй хүн оролцжээ. Энэ тухай DW мэдээлснийг Kazinform агентлаг эш татан дамжууллаа.

 Харин Францын Дотоод хэргийн яамны мэдээллээр, эсэргүүцлийн ажиллагаанд 575 мянга орчим хүн оролцсон байна. Марсель, Нант, Лион, Бордо, Страсбург хотуудад болсон жагсаалын үеэр зүүний хэт даврагч үзэлтнүүдийн дайралтад цагдаа нар өртсөн ба галдан шатаах 86 удаагийн үйлдэл бүртгэгджээ. Мөн боловсролын байгууллагуудын ажилтнууд гэмтэж бэртсэн байна. Тулуз хотод үймээн дэгдээгчид сургуулийн барилга дотор санаатайгаар гал тавьж, компьютеруудыг эвдсэн байна. Парисын ойролцоох Ла-Курнёв гэдэг хаяа хотод сургуулиа хамгаалж байсан сурагчийг хутгалжээ.  

 Цагдаа нар үймээн самуунд оролцсон нийт 400 гаруй хүнийг баривчилсан байна.  

 Францын Хөдөлмөрийн ардчилсан холбооны /CFDT/ тэргүүн Марилиз Леон мэдэгдэхдээ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 100 еврогоор /татвар суутгасны дараа/ нэмэгдүүлэхийг уриалжээ.  Францад сүүлийн 10 жилийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Европын бусад улстай харьцуулахад хамгийн бага хувиар нэмэгдсэн гэж Хөдөлмөрийн бүх нийтийн холбооны /CGT/ тэргүүн Софи Бине хэллээ.  

 Одоогийн байдлаар, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Францад 12.31 евро байгаа бөгөөд /татварын өмнөх/ энэ нь ажлын 35 цаг бүхий долоо хоногтой сард нийт 1867 евро болж байгаа юм. Харьцуулахад, Герман улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2027 оны нэгдүгээр сараас 14.60 евро болж нэмэгдэнэ.  

Сануулан дурдахад, 10 дугаар сарын сүүлчээр амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа болон боловсролын тогтолцооны хүртээмжгүй дорой байдлыг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр мянга орчим хүнийг баривчилсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ1 цаг 7 минутын өмнөБага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг1 цаг 9 минутын өмнөЭрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна1 цаг 9 минутын өмнөКалифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино1 цаг 10 минутын өмнөНийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана1 цаг 14 минутын өмнөЦунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ1 цаг 15 минутын өмнөНөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана1 цаг 16 минутын өмнөТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана1 цаг 16 минутын өмнөДөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ1 цаг 17 минутын өмнөАТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ1 цаг 18 минутын өмнөХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.