Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ


11-р сарын 6
15 цаг 11 минут

2011 онд Японд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн дараа далайн эрэг дээрх нарсан ойгоос ганцхан мод амьд үлдсэн  байдаг. “Гайхамшигт ганц нарс” гэж нэрлэх болсон уг мод харамсалтай нь 2012 онд далайн усны давсанд дэвтэж, үндэс нь ялзарснаар үхсэн аж. Судлаачид мөчрөөр нь шинэ суулгац ургуулах аргыг 10 гаруй жил туршсаар үрийг нь авч чаджээ. Эдгээр үрийг Их Британийн "Мянганы үрийн сан"-д хадгалахаар болсон байна.

2011 оны дөрөвдүгээр сард судлаачид болон сайн дурын 60 орчим хүн уг нарснаас мөчир авч, генийн мэдээллийг нь хадгалж үлдэх ажлыг эхлүүлжээ. Тэд модны тайрдас мөчрүүдийг Сайтама муж дахь байгууламжид шилжүүлж, залгалтын аргаар шинэ мод ургуулах туршилт хийсэн байна. Залгалтын арга гэдэг нь тайрч авсан мөчрийг өөр нэгэн үндэслэж ургасан нарсны амьд мөчиртэй холбон ургуулах технологи аж.

Гэвч залгасан хэсэгт нарсны давирхай шүүрч, ургахад хүндрэл үүссэн байна. Судлаачид нийт 200 орчим удаа оролдсоны эцэст ердөө гурван суулгац амжилттай ургуулсан гэнэ. Эдгээр суулгацыг олон жилийн турш арчилсны үр дүнд нэг модноос нь өнгөрсөн оны аравдугаар сард нэлээд хэмжээний үр цуглуулж чаджээ. Ингэснээр анхны мод үхсэн ч түүний генетикийн мэдээллийг хадгалсан шинэ мод ургуулж, үргэлжлүүлэх боломж бүрдсэн байна.

Уг үрийг хадгалах асуудлыг 2012 онд Их Британийн Хатан хааны Ботаникийн цэцэрлэгийн харьяа "Кью байгууллага" анх санаачилж байжээ. Тухайн үед үр гарган авах боломжгүй байсан тул төлөвлөгөө түр зогссон ч 2024 оны аравдугаар сард дахин хэлэлцэж, энэ оны тавдугаар сард үр хадгалах гэрээг эцэслэн байгуулсан байна. Ингээд үрийг энэ оны эцэс гэхэд Их Британи руу илгээхээр төлөвлөжээ. Ирэх таван жилийн хугацаанд жил бүр 200 орчим үрийг тус санд хадгалуулах юм.

Их Британийн энэхүү "Мянганы үрийн сан" нь дэлхийн 40 мянга орчим зүйлийн ургамлын 2.5 тэрбум үрийг -20 хэмийн температурт хадгалдаг. Энэ нь дэлхийд мэдэгдээд буй ургамлын зүйлийн 15 орчим хувийг хамардаг ажээ.

Энэхүү төслийг эрдэмтэд 2011 оны байгалийн давагдашгүй хүчин зүйлийн сургамжийг хойч үедээ өвлүүлж, байгалийн гамшигт тэсвэртэй генетикийн мэдээллийг хадгалж үлдэж буй хэрэг хэмээн онцолжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ1 цаг 5 минутын өмнөБага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг1 цаг 6 минутын өмнөЭрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна1 цаг 7 минутын өмнөКалифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино1 цаг 8 минутын өмнөНийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана1 цаг 11 минутын өмнөЦунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ1 цаг 12 минутын өмнөНөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана1 цаг 14 минутын өмнөТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана1 цаг 14 минутын өмнөДөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ1 цаг 14 минутын өмнөАТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ1 цаг 15 минутын өмнөХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.