Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана


11-р сарын 6
15 цаг 10 минут

Өнөөдөр /2026.11.06/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа. Тэд Нөмрөгийн дархан цаазат газарт /ДЦГ/ гарсан ой, хээрийн түймрийн экологийн хохирол, түүний үр дагаврыг үнэлэх, байгалийн экосистемийн сэргэн ургалтыг дэмжих, нөхөн сэргээх болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. 

Энэ нь талуудын гурав дахь удаагийн уулзалт бөгөөд Японы талаас түймрийн дараах нөхцөл байдлыг үнэлж, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардлагатай дэмжлэгийг цаг алдалгүй тодорхойлон, хамтран ажиллахад анхаарч байгааг Элчин сайд Игавахара Масарү онцоллоо.  Тэрбээр Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөл байдлыг судлан дүгнэхээр хээрийн судалгаанд ажилласан эрдэмтэн, судлаач, шинжээчдэд талархал илэрхийлж, экосистемийн сэргэн ургалт, нөхөн сэргээлтэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.  Цаашид хамтын ажиллагааг зөвхөн Нөмрөгийн ДЦГ-аар хязгаарлахгүйгээр байгаль орчны салбарт өргөжүүлэх, харилцаа холбооны салбарын технологи, дэд бүтцийн боломжийг ашиглан байгаль хамгааллын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа онцоллоо.  


Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын Засгийн газар Нөмрөгийн дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдлыг анхаарлын төвд байлгаж, Засгийн газрын хуралдаан бүрээр холбогдох асуудлыг хэлэлцэн, шаардлагатай шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.  УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд түймрийн нөхцөл байдал, учирсан хохирол болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Байнгын хорооны гишүүдийн зүгээс уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлснийг дурдлаа.

Энэ хүрээнд олон улсын эрдэмтэн, судлаачдын мэргэжлийн дэмжлэг, туршлагыг ашиглах чиглэлээр ажиллаж байна.  Тухайлбал, Армен Улсад 2026 оны аравдугаар сард болсон НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын бага хурлын үеэр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн экологийн үр дагаврыг олон улсын түвшинд хэлэлцүүлсэн. ОХУ, БНХАУ болон Бүгд Найрамдах Чех Улсын төлөөлөлтэй уулзсаны үр дүнд туршлагатай эрдэмтэн, судлаачдын дэмжлэг авах талаар харилцан тохиролцсон. Цаашид гал түймрээс урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх, орон нутгийн хамгаалалтын байгууллагуудыг техник, тоног төхөөрөмжөөр хангах, зам харилцааны хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгааг мөн онцоллоо.  Түүнчлэн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн шалтгаан, нөхцөлтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тул холбогдох байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, шалгалтын ажиллагаанд хүндэтгэлтэй хандах шаардлагатай гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ1 цаг 3 минутын өмнөБага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг1 цаг 5 минутын өмнөЭрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна1 цаг 5 минутын өмнөКалифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино1 цаг 6 минутын өмнөНийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана1 цаг 10 минутын өмнөЦунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ1 цаг 11 минутын өмнөНөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана1 цаг 12 минутын өмнөТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана1 цаг 12 минутын өмнөДөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ1 цаг 13 минутын өмнөАТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ1 цаг 14 минутын өмнөХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.