ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана


11-р сарын 6
15 цаг 09 минут

Төмөр замын их сургууль, ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын эдийн засгийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ТЗИС-ийн 4 оюутан “Логистик” чиглэлээр нэг улирлын сургалтын хөтөлбөрт хамрагдан, Санкт-Петербург хотноо суралцаж байна.

Тус сургууль нь ОХУ-ын эдийн засаг, менежментийн боловсролын тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд логистик, нийлүүлэлтийн сүлжээний удирдлагын чиглэлээр олон жилийн сургалт, судалгааны туршлагатай, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг нэр хүндтэй их сургууль юм.

Тус хөтөлбөрийн сургалтын төлбөр болон бусад бүх зардлыг “РЖД” буюу “Оросын төмөр замууд” НХН болон «Улаанбаатар төмөр зам» ХНН хамтран хариуцаж байгаа нь төмөр замын салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг олон улсын түвшинд бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн бодит дэмжлэг болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ1 цаг 7 минутын өмнөБага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг1 цаг 8 минутын өмнөЭрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна1 цаг 9 минутын өмнөКалифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино1 цаг 10 минутын өмнөНийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана1 цаг 13 минутын өмнөЦунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ1 цаг 14 минутын өмнөНөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана1 цаг 16 минутын өмнөТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана1 цаг 16 минутын өмнөДөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ1 цаг 16 минутын өмнөАТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ1 цаг 17 минутын өмнөХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.