АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ


11-р сарын 6
15 цаг 08 минут

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн яамны төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа болон эрүүл мэндийн салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийж, илэрсэн нөхцөл байдалд үндэслэн зургаан чиглэлээр зөвлөмж хүргүүлжээ.

Уг зөвлөмж нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах зорилготой аж. Зөвлөмжид дараах асуудлуудыг тусгасан байна. Үүнд:

1. Хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах: Ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хэлтэс, албадын уялдаа холбоо болон ажил хүлээлцэх үйл явцад тавих хяналтыг сайжруулах.

2. Төсвийн төлөвлөлт, санхүүгийн сахилга батыг сайжруулах: Бодит судалгаанд үндэслэн төсөв төлөвлөх, үндэслэлгүйгээр төсвийг илүү болон дутуу тооцдог зөрчлийг таслан зогсоох, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх.

3. Төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих: Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд хяналтыг нэмэгдүүлэх.

4. Гэрээний үүргээ биелүүлээгүй байгууллагад хариуцлага тооцох: Тендерт шалгарч гэрээ байгуулсан ч үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдийн мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлж, тендерт оролцох эрхийг нь хязгаарлуулах арга хэмжээ авах.

5. Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах: Худалдан авалтад гарч буй зөрчлийг таслан зогсоож, холбогдох хууль, журмыг нэг мөр хэрэгжүүлэх.

6. Гэрээний бүртгэл, хяналтыг сайжруулах: Яамнаас байгуулсан гэрээний нэгдсэн сан үүсгэж, гэрээг бүртгэлжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих.

Түүнчлэн АТГ-аас 2023 онд Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөртэй холбоотой зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, хариу ирүүлэхийг даалгажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ1 цаг 7 минутын өмнөБага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг1 цаг 8 минутын өмнөЭрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна1 цаг 9 минутын өмнөКалифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино1 цаг 10 минутын өмнөНийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана1 цаг 13 минутын өмнөЦунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ1 цаг 14 минутын өмнөНөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана1 цаг 16 минутын өмнөТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана1 цаг 16 минутын өмнөДөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ1 цаг 16 минутын өмнөАТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ1 цаг 17 минутын өмнөХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.