Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй


10-р сарын 29
16 цаг 51 минут

Трампын засаг захиргаа Украины дайн эхэлсний дараахан олон тэрбум ам.долларын хөрөнгөтэй Оросын Шууд хөрөнгө оруулалтын санд хориг тавьсан. Тэгвэл АНУ, ОХУ хоёр энэ хоригийг цуцлах боломжийн талаар хэлэлцэж байгааг Кремлийн эх сурвалж мэдээлжээ. Хэрвээ ийм шийдвэр үнэхээр гарвал энэ нь Украины дайныг зогсоох хэлэлцээний хүрээнд Москвад хийж буй АНУ-ын бас нэгэн буулт болох юм.

Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мөн энэ мэдээллийг баталсан бөгөөд Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Кирилл Дмитриев АНУ-ын албаныхантай хоригийг цуцлах асуудлаар идэвхтэй ажиллаж байгааг мэдэгджээ.

Байдены засаг захиргаа 2022 оны хоёрдугаар сард тус санг Путин болон түүний ойрын хүрээнийхний ашигладаг нууц сан гэж тодорхойлон, хориг тавьж байв.

Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед Оросын эсрэг тавьсан зарим хоригоо сулруулсан. Энэ нь Ардчилсан болон Бүгд найрамдах намынхны аль алиных нь шүүмжлэлийг дагуулж, АНУ болон барууны холбоотнуудын хооронд зөрчил үүсгэжээ. Оросын эсрэг зарим хоригийг цуцалсан нь тэднийг хэлэлцээний ширээнээс холдуулахгүй байх арга гэж ерөнхийлөгч Трамп өөрөө мэдэгдсэн байдаг.

Харин Украины ерөнхийлөгч Зеленский "Оросын эсрэг хоригуудыг хөнгөлсөн нь Украины эсрэг дайныг улам дэмжиж байна. ОХУ байлдааны талбарт тэгтлээ амжилт гаргахгүй байгаа ч ийм шийдвэрүүд тэдэнд ашигтай байгаа" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй1 цаг 20 минутын өмнөББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ1 цаг 20 минутын өмнөХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компанийн эзэнд ял оноов1 цаг 23 минутын өмнөХүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ1 цаг 24 минутын өмнө"Хөдөө аж ахуйн яамныхан ажлаа явуулахад хүндрэлтэй байна"1 цаг 24 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхдээ асрах эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно1 цаг 25 минутын өмнөАжилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 45 хувиар өсжээ1 цаг 26 минутын өмнөЭнхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс эхлэн олгоно1 цаг 27 минутын өмнөУвс аймагт сураггүй болсон эмэгтэйг 14 дэх өдрөө эрэн хайж байна1 цаг 27 минутын өмнөС.Эрдэнэболд: Солонгос цувралууд хэрхэн харгис хэрцгийгээр өшөө авахыг нийгэмд заасан1 цаг 28 минутын өмнөБ.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье10 сар 28. 20:06Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц10 сар 28. 20:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.