Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компанийн эзэнд ял оноов


10-р сарын 29
16 цаг 48 минут
Говь -Алтай аймагт энэ оны тавдугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангаагүйн улмаас гурван иргэн шороонд даруулж нас барсан байна. Улмаар шүүхээс хөдөлмөрийн аюулгүй байдлаар хангаж өгөөгүй тухайн компанийн захирлыг 1.2 жилийн хугацаар хорих ял ногдуулсан гэж Прокурорын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн гүйцэтгэх захирал Ш.С нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2026 оны тавдугаар сарын 18-ны өдөр шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байсан гурван иргэн шороонд дарагдаж нас барсан хэрэг гарсан байна. Говь-Алтай аймгийн прокурорын газраас “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С -д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох" гэсэн заалтад үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Ш.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, амь хохирогч нарын ар гэрээс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хангасан болохыг дурдаж, нэг жил, хоёр сарын хугацаагаар хорих ял ногдуулсан байна. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй51 минут 26 секундын өмнөББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ51 минут 51 секундын өмнөХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компанийн эзэнд ял оноов54 минут 24 секундын өмнөХүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ55 минут 19 секундын өмнө"Хөдөө аж ахуйн яамныхан ажлаа явуулахад хүндрэлтэй байна"55 минут 44 секундын өмнөТомуугаар өвдсөн хүүхдээ асрах эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно56 минут 57 секундын өмнөАжилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 45 хувиар өсжээ57 минут 26 секундын өмнөЭнхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс эхлэн олгоно58 минут 4 секундын өмнөУвс аймагт сураггүй болсон эмэгтэйг 14 дэх өдрөө эрэн хайж байна58 минут 25 секундын өмнөС.Эрдэнэболд: Солонгос цувралууд хэрхэн харгис хэрцгийгээр өшөө авахыг нийгэмд заасан59 минут 7 секундын өмнөБ.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье10 сар 28. 20:06Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц10 сар 28. 20:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.