Хүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ


10-р сарын 29
16 цаг 47 минут

Ирэх 2027 оны улсын төсөвт цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны өртгийг өдөрт 7700 төгрөг, ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын үдийн хоолны өртгийг 5600 төгрөг байхаар төлөвлөжээ.

Үүнд хүнсний түүхий эдийн зардлаас гадна хоол үйлдвэрлэлтэй холбоотой цалин, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт, цахилгааны зардлыг тооцсон байна.

Хүүхдийн хоолны хүнсний түүхий эдийн зардлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

Мөн сургуулийн үдийн хоолны нэг хүүхдэд ногдох зардлыг одоогийн 2500 төгрөгөөс 3500 төгрөг болгох аж.

Үүн дээр хүний нөөцийн цалин, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт, цахилгааны зардалд өдөрт дунджаар 2100 төгрөг тооцсоноор үдийн хоолны нийт өртөг 5600 төгрөгт хүрэх юм.

Харин цэцэрлэгийн хүүхдийн хүнсний түүхий эдийн зардлыг 1100 төгрөгөөр нэмэгдүүлж, 4100 төгрөг болгохоор төлөвлөжээ. Үүнд эцэг эх, асран хамгаалагчийн хариуцах 1000 төгрөгийг нэмбэл хүнсний зардал 5100 төгрөг болно. Мөн хоол үйлдвэрлэлийн бусад зардалд өдөрт нэг хүүхдэд дунджаар 2600 төгрөг тооцсоноор нийт өртөг 7700 төгрөг болох юм.

Хүүхдийн хоолны зардлыг зөвхөн хүнсний бүтээгдэхүүн худалдан авах мөнгөн дүнгээр хэмжих нь өрөөсгөл. Учир нь хоол үйлдвэрлэхэд хүний нөөц, тоног төхөөрөмж, цахилгаан зэрэг нэмэлт зардал гардаг байна.

Ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчид үдийн хоолны хөтөлбөрт хамрагдаж байгаа бол дунд болон ахлах ангийн сурагчид хамрагдахгүй.

Өсвөр насанд хүүхдийн бие бялдар, тархи оюуны хөгжил эрчимтэй явагддаг тул шим тэжээлтэй хоол хүнсээр хангах нь эрүүл мэнд, суралцах чадвар, анхаарал төвлөрөлд чухал нөлөөтэй. Үдийн хоолны хөтөлбөрийг дунд болон ахлах ангийн сурагчдад үе шаттайгаар өргөжүүлэх, хоолны чанар, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг сайжруулах шаардлагатай байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй53 минут 29 секундын өмнөББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ53 минут 54 секундын өмнөХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компанийн эзэнд ял оноов56 минут 27 секундын өмнөХүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ57 минут 22 секундын өмнө"Хөдөө аж ахуйн яамныхан ажлаа явуулахад хүндрэлтэй байна"57 минут 47 секундын өмнөТомуугаар өвдсөн хүүхдээ асрах эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно59 минутын өмнөАжилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 45 хувиар өсжээ59 минут 29 секундын өмнөЭнхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс эхлэн олгоно1 цаг 1 минутын өмнөУвс аймагт сураггүй болсон эмэгтэйг 14 дэх өдрөө эрэн хайж байна1 цаг 1 минутын өмнөС.Эрдэнэболд: Солонгос цувралууд хэрхэн харгис хэрцгийгээр өшөө авахыг нийгэмд заасан1 цаг 2 минутын өмнөБ.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье10 сар 28. 20:06Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц10 сар 28. 20:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.