Энхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс эхлэн олгоно


10-р сарын 29
16 цаг 45 минут

Батлан хамгаалахын сайд Д.Батлут "энхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс олгож эхэлнэ" гэж цахим хуудаснаа мэдээлжээ. 

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад олгох томилолтын зардлын хувь хэмжээг нэмэгдүүлж, өмнө мөрдөж байсан 70/30 харьцааг 80/20 болгон 14 жилийн дараа шинэчилсэн. Шинэ зохицуулалт 2025–2026 онд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд, энэ хугацаанд эх орондоо ирж буй цэргийн алба хаагчдаас эхлэн хэрэгжинэ. 

Өөрөөр хэлбэл, НҮБ-аас цэрэг оролцуулагч улсын Засгийн газарт олгодог нөхөн төлбөрийн 80 хувийг энхийг сахиулагчдад томилолтын зардал хэлбэрээр олгож, үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэх юм. Ингэснээр энхийг дэмжих ажиллагааны цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид Монгол Улсад авч буй үндсэн цалингаа 100 хувь хэвээр авахаас гадна, нэг жилийн хугацаанд авах нийт томилолтын зардал нь ойролцоогоор 1800 ам.доллароор нэмэгдэх боломж бүрдэж байна.

Энэ нь үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын орлогыг нэмэгдүүлэхээс гадна тэднийг эх орноосоо алс, урт хугацаанд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ар гэрийнхэнд нь очих санхүүгийн бодит дэмжлэгийг нэмэгдүүлж буй шийдвэр юм.

НҮБ-аас энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цэргийн алба хаагчаа оролцуулсан улсын Засгийн газарт нөхөн төлбөр олгодог бөгөөд энэ нь ажиллагааны өмнөх бэлтгэл сургалт, дотоодын тээвэр, эрүүл мэндийн үзлэг, вакцинжуулалт, дүрэмт хувцас, материал хэрэгслийн хангалт зэрэгтэй холбоотой зардлыг хамардаг. 

Монгол Улс 2002 оноос НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн алба хаагчдаа оролцуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 23700 орчим  цэргийн алба хаагч дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж, Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлага, тэсвэр хатуужлыг олон улсын тавцанд харуулсаар ирсэн. 2025–2026 онд үүргээ нэр төртэй гүйцэтгээд эх орондоо ирж буй энхийг сахиулагчид 80 хувьд хүргэн нэмэгдүүлсэн томилолтын зардлыг авах анхны алба хаагчид болж байна гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй51 минут 16 секундын өмнөББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ51 минут 41 секундын өмнөХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компанийн эзэнд ял оноов54 минут 14 секундын өмнөХүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ55 минут 9 секундын өмнө"Хөдөө аж ахуйн яамныхан ажлаа явуулахад хүндрэлтэй байна"55 минут 34 секундын өмнөТомуугаар өвдсөн хүүхдээ асрах эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно56 минут 47 секундын өмнөАжилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 45 хувиар өсжээ57 минут 16 секундын өмнөЭнхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс эхлэн олгоно57 минут 54 секундын өмнөУвс аймагт сураггүй болсон эмэгтэйг 14 дэх өдрөө эрэн хайж байна58 минут 15 секундын өмнөС.Эрдэнэболд: Солонгос цувралууд хэрхэн харгис хэрцгийгээр өшөө авахыг нийгэмд заасан58 минут 57 секундын өмнөБ.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье10 сар 28. 20:06Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц10 сар 28. 20:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.