Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т орших Машийн-Ам хэмээх газарт 26 настай эмэгтэй, малчин А 10-р сарын 15-ны 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон.
Энэ тухай дуудлагыг 10-р сарын 15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн иргэн А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих