С.Эрдэнэболд: Солонгос цувралууд хэрхэн харгис хэрцгийгээр өшөө авахыг нийгэмд заасан


10-р сарын 29
16 цаг 44 минут

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн 72,800 гаруй хүүхдэд захидал бичиж, хүүхдүүдээс ирсэн 600 орчим захидлыг хуулийн төслийн ажлын хэсэгт хүргүүлэхээ мэдэгдлээ.

Тэрбээр “Бид энэ хуулийг хүүхдүүдээс асууж, саналыг нь сонсох хэрэгтэй. Хүүхдүүдийн байр суурь өөр байна. Тэд бид муу хүмүүс биш. Сошиал сүлжээнд зарцуулах цагаа багасгахад оронд нь юу хийх вэ гэдэг агуулгыг гаргаж өгөөч гэж байна” хэмээв.

Мөн "Хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлахаас гадна тэдэнд зөв агуулга, үндэсний өв соёл, зан заншлаа танин мэдэх боломж олгох шаардлагатай. Өөрсөд дээрээ бодоод үзэхэд ухаалаг утас гарахаас өмнө Солонгосын цувралууд нэгнээсээ хэрхэн харгис хэрцгийгээр өшөө авахыг нийгэмд харуулж байсан. Одоо Хятадын богино хэмжээний кинонууд мөнгөтэй бол хүн болдог гэсэн ойлголт өгч байна. Гэтэл хэрхэн үндэсний зан заншлаа эрхэмлэсэн монгол хүн байхыг таниулах агуулгын орон зайг бий болгох хэрэгтэй. Гэр бүл, боловсролын асуудал хариуцсан яамдууд үүнд анхаарах шаардлагатай. Шууд хорьж цагдахын оронд хүүхдүүдийн ухамсартайгаар төлөвших орон зайг нэмэгдүүлээч" гэж ярилаа. 

Түүнчлэн Монгол Улсын иргэдийн цахим идэвх дэлхийн дунджаас өндөр, тэр дундаа хүүхдүүдийн цахим хэрэглээ өндөр байгааг дурдаад, зохицуулалт хийхийн зэрэгцээ иргэдэд ойлгомжтой, тодорхой байдлаар хэрэглээний зөвшөөрөгдөх болон хориглох хязгаарыг тогтоох нь чухал. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй50 минут 28 секундын өмнөББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ50 минут 53 секундын өмнөХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компанийн эзэнд ял оноов53 минут 26 секундын өмнөХүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ54 минут 21 секундын өмнө"Хөдөө аж ахуйн яамныхан ажлаа явуулахад хүндрэлтэй байна"54 минут 46 секундын өмнөТомуугаар өвдсөн хүүхдээ асрах эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно55 минут 59 секундын өмнөАжилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 45 хувиар өсжээ56 минут 28 секундын өмнөЭнхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс эхлэн олгоно57 минут 6 секундын өмнөУвс аймагт сураггүй болсон эмэгтэйг 14 дэх өдрөө эрэн хайж байна57 минут 27 секундын өмнөС.Эрдэнэболд: Солонгос цувралууд хэрхэн харгис хэрцгийгээр өшөө авахыг нийгэмд заасан58 минут 9 секундын өмнөБ.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье10 сар 28. 20:06Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц10 сар 28. 20:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.