Эрчим хүчний сайд Б.Найдалаа УИХ-ын гишүүн М.Энхцэцэг болон өөрийн туслах Б.Ичинхорлоо нарын хооронд үүссэн асуудлаар тайлбар өглөө.
Тэрбээр “Юу болсныг би мэдэхгүй байна. Эмэгтэй хүмүүс нэгэндээ халдана гэж юу байх вэ. Хэрэв тэгсэн бол би өмнөөс нь уучлал хүсэж байна” гэв.
Түүнчлэн М.Энхцэцэг гишүүний хөндсөн томилгооны асуудлаар талаар сайд Б.Найдалаа "Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилогдсон Л.Жамбааг миний туслах гэж ойлгосон байж магадгүй. Л.Жамбаа миний туслах биш. Эрчим хүчний салбарт олон жил ажилласан, БНСУ-д боловсрол эзэмшсэн хүн. Чадварлаг боловсон хүчин гээд Ерөнхий сайдтай хэлэлцээд томилсон." гэж мэдэгдэв.

Сэтгэгдэл бичих