Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ


10-р сарын 22
22 цаг 28 минут

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран эрчим хүч, үйлдвэрлэлийн бүс орчмын хөрсний бохирдлыг бууруулах төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ТЭЦ-4 орчмын 12 цэгээс хөрсний дээж авч, эрүүл ахуйн бохирдлыг судлан, дотоодын судлаачдын гарган авсан “Био-Ариус” бэлдмэлийн үр нөлөөг шинжилжээ. Шинжилгээгээр бэлдмэл хэрэглэхээс өмнө 12 цэгийн найм нь их, хоёр нь дунд, хоёр нь бага бохирдолтой ангилалд байсан бол ариутгалын дараа долоон цэг бага, гурван цэг дунд бохирдолтой, хоёр цэг цэвэр ангилалд шилжсэн байна.

Түүнчлэн термофил бичил биетний тоо 10–100 дахин буурсан бөгөөд бүх цэгт бактерийн нийт тоо багасжээ. Судалгааны үр дүн нь “Био-Ариус” бэлдмэл хөрсний өтгөн, ялгадаснаас үүдэлтэй эрүүл ахуйн бохирдлыг бууруулах боломжтойг харуулж байгаа аж. Гэхдээ хөрсний бохирдлыг бүрэн арилгасан эсэх болон үр нөлөө хэр удаан хадгалагдахыг тогтооход нэмэлт судалгаа шаардлагатай гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ1 цаг 28 минутын өмнө2027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв1 цаг 31 минутын өмнөЦахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ1 цаг 33 минутын өмнөХалиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ1 цаг 34 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ1 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд1 цаг 37 минутын өмнөД.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо1 цаг 39 минутын өмнөУлаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно1 цаг 40 минутын өмнөАхмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё1 цаг 42 минутын өмнөҮхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.