Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлалын Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 11 сараас 2027 оны 1 дүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна. Урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчлэн гаргаж weather.gov.mn цахим хуудсанд байршуулдаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүр шинэчилсэн мэдээллийг авч ашиглана уу.
Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-ын тодорхойлолтоор Олон жилийн дундаж (ОЖД) үзүүлэлтэд 1991–2020 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг ашигладаг болно.
Улирлын төлөвтэй холбоотой нэмэлт мэдээллийг УЦУОСМХ-ийн ХОУТЗСХ-ээс болон 11–326606 дугаарын утсаар авах боломжтой.
11, 12, 1 дүгээр саруудын уур амьсгалын тойм
Агаарын температур: Арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -14...-20°С, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -2... -8°С, бусад нутгаар -8... -14°С, арванхоёрдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22...-30°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-22°C, нэгдүгээр сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Их нууруудын хотгороор -26...-32°C, Хэнтийн уулархаг нутаг, Туул, тэрэлж голын хөндийгөөр -22...-26°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -12...-16°C, бусад нутгаар -18...-22°C байдаг.
Хур тунадас: Арваннэгдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 4–10 мм, Алтайн нуруу, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм, арванхоёрдугаар сард Увс нуурын хотгор болон Орхон, Сэлэнгийн сав газраар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм, нэгдүгээр сард Увс нуурын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм цас ордог.
Арваннэгдүгээр сар: Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна

Сэтгэгдэл бичих