Ерөнхий сайдын ахалдаг Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо.
Энэ оны аравдугаар сарын байдлаар цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 15 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилж, 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 30 гаруй хувийг цахим гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд цахим залилан үйлдэх хурдтай харьцуулахад илрүүлэх, таслан зогсоох ажиллагаа хангалтгүй байгааг онцоллоо.
Иймд цахим гэмт хэрэгтэй тэмцэх, хохирлыг шуурхай таслан зогсоох чиглэлээр холбогдох бүх байгууллагын хамтын ажиллагааг уялдуулж, хамгийн хурдан, үр дүнтэй ажиллах тогтолцоог бүрдүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал холбогдох яам, байгууллагуудад үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих