Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ


10-р сарын 21
17 цаг 24 минут

Монгол Улс 2026 аравдугаар сарын 1-20-нд нийт 40800 тонн АИ-92 шатахуун импортолсон талаар Шатахууны шуурхай штабаас мэдээллээ.

 

Өнөөдрийн байдлаар 70 вагон буюу ойролцоогоор 4200 тонн АИ-92 шатахуунтайгаас буулгах өртөөдөд 43 вагон буюу 2580 тонныг агуулахуудад буулгаж байгаа аж. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны 10 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд энэ нь 21747 тонн юм. Тэгвэл дизель түлш 112744 тонн буюу 28 хоногийн нөөцтэй байна. Онгоцны түлш 7500 тонн буюу 36 хоногийн ердийн хэрэглээний үлдэгдэл байгааг албаныхан хэллээ. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын 119 шатахуун түгээх станц руу 916 тонн АИ-92 шатахуун түгээжээ.

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай ярихдаа, “Орон нутгийн 180 шатахуун түгээх станц руу 1200 тонн АИ-92 шатахуун гаргасан. Цаашид орон нутгийн шатахуун хангамжийг хүртээмжтэй байлгахад түлхүү анхаарна. Шатахууны импортыг тасралтгүй хийж байна. Сүүлийн хоёр хоногт 4020 тонн АИ-92 шатахуун импортоллоо” гэв.

Өнгөрсөн долоо хоногт АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 500-560 төгрөгөөр нэмэгдсэн бол энэ сарыг дуустал дахин өөрчлөлт гарахгүй гэдгийг хэвлэлийн хурлын үеэр дурдлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ1 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05Нөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ10 сар 20. 10:57Шатахууны хомсдолтой холбоотой 431 маргаан бүртгэгджээ10 сар 20. 10:55Мөнххайрханы мөсөн гол хайлж, эх авдаг нууруудын хэмжээ ч багасжээ10 сар 20. 10:53Индонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана10 сар 20. 10:51Францын зарим хотод өнөө шөнө хөл хорих цаг тогтоожээ10 сар 20. 10:39Хуурамч мэдээллийг түгээдэг хамгийн том дайсан нь улс төрчид байсан бол үүн дээр технологи нэмэгдэж байна10 сар 20. 10:38ХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ10 сар 20. 10:31Өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна10 сар 19. 10:59ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 19. 10:25
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.