Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо


10-р сарын 20
11 цаг 13 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар энэ сарын 19-22-нд төрийн айлчлал хийхээр Берлин хотноо хүрэлцэн очлоо.

Ерөнхийлөгчийг Берлин-Бранденбургийн олон улсын нисэх онгоцны буудлын тусгай бүсэд Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Дөрте Дингер, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф, Ж.Оюунбаатар болон албаны бусад төлөөлөгч угтан авлаа.

 

Ерөнхийлөгчийн хөлөглөсөн нисэх онгоцыг ХБНГУ-ын агаарын хилээр нэвтэрснээс эхлэн Германы нисэх хүчний онгоц хамгаалан дагалдаж, онгоцыг газардсаны дараа хүндэтгэлийн нислэг хийв. Нисэх онгоцны буудалд Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуул жагсаж, ёслолын 21 буудлага үйлдэн хүндэтгэл илэрхийллээ.

Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын үеэр хоёр Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцана. Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.  

Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээнэ. Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.

Монгол Улс, ХБНГУ 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоож, харилцааны түвшнийг 2008 онд “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн юм. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчийн 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон. “Стратегийн түншлэл”-ийн харилцааны хүрээнд:

-Улс төрийн харилцаа

-Батлан хамгаалах,

-Эдийн засаг,

-Хөгжлийн бодлого,

-Боловсрол, соёл,

-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх,

-Хүмүүнлэг, олон нийтийн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо55 минут 55 секундын өмнөХиймэл оюун ухааны далд үнэ1 цаг 4 минутын өмнөНөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ1 цаг 12 минутын өмнөШатахууны хомсдолтой холбоотой 431 маргаан бүртгэгджээ1 цаг 14 минутын өмнөМөнххайрханы мөсөн гол хайлж, эх авдаг нууруудын хэмжээ ч багасжээ1 цаг 16 минутын өмнөИндонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана1 цаг 18 минутын өмнөФранцын зарим хотод өнөө шөнө хөл хорих цаг тогтоожээ1 цаг 30 минутын өмнөХуурамч мэдээллийг түгээдэг хамгийн том дайсан нь улс төрчид байсан бол үүн дээр технологи нэмэгдэж байна1 цаг 31 минутын өмнөХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ1 цаг 38 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна10 сар 19. 10:59ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 19. 10:25Маргааш орон даяар нэгэн зэрэг Төрийн дууллаа эгшиглүүлнэ10 сар 19. 9:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.