Монгол Улсын ууган үйлдвэрүүдийн нэг “Сүү” хувьцаат компани дэвшилтэт технологи, бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий SUU 2.0 шинэ үйлдвэрийг албан ёсоор ашиглалтад орууллаа.
Тус үйлдвэр нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн үр ашгийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн томоохон төсөл аж. 2590.6 м² талбайтай SUU 2.0 үйлдвэрт түүхий сүү хүлээн авахаас эхлээд боловсруулах, ариутгах, савлах хүртэлх үндсэн дамжлагыг нэг цогц системд нэгтгэжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн бүх шатанд хяналт тавих, технологийн горимыг тогтвортой мөрдөх, бүтээгдэхүүний чанарыг жигд хадгалах нөхцөл бүрдсэн байна.
Энэхүү үйлдвэрт Германы GEA, Шведийн Tetra Pak, Финландын Elecster, Италийн FENCO, Францын SERAC зэрэг дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг суурилуулсныг нээлтийн үеэр албаныхан онцоллоо. Үүнээс гадна асептик үйлдвэрлэлийн шугам, бүрэн автомат сүүний тоног төхөөрөмж, төвлөрсөн MCC удирдлагын систем, автомат CIP цэвэрлэгээ, ариутгалын системийг нэвтрүүлсэн
байна.

Сэтгэгдэл бичих