Прокурорын байгууллага мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд хэргийн шийдвэрлэлт нэмэгдэж байна. Тодруулбал, 2026 оны III улирлын байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 208 хэрэгт хяналт тавьж, 82 хүнд холбогдох 59 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүхэд шилжүүлсэн хэргүүд нь өмчлөх эрхийн эсрэг, авлигын эсрэг, эдийн засгийн гэмт хэрэг болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлогыг нуун далдалсан, хувиргасан үйлдлүүд байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 152 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 37 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг авсан байна.

Сэтгэгдэл бичих