“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ


10-р сарын 15
18 цаг 53 минут

“CОP 17” бага хурлын үр дүнд Улаанбаатар хотод “Sky Shutlle” их багтаамжийн нийтийн тээврийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, “BYD” группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд нийслэлд гурван төрлийн технологийг нэвтрүүлэх юм байна. Тухайлбал, Улаанбаатар хотод цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулах, цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /ВЕSS/-ийг оруулж ирэх, батарейд суурилсан “Sky Shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм.

Тиймээс хотын дарга Б.Пүрэвдагва төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр “BYD” группийн удирдлагуудтай гурав дахь удаагийн уулзалтаа хийсэн байна. Тус уулзалтаар “Sky Shuttle” нийтийн тээвэр төслийн ТЭЗҮ-ийг энэ арванхоёрдугаар багтаан сард боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцжээ.

Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ гэдгийг холбогдох албаныхан онцоллоо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ42 минут 9 секундын өмнө“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа44 минут 45 секундын өмнөМөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ47 минут 50 секундын өмнө“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ48 минут 35 секундын өмнө“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ50 минут 17 секундын өмнөТ.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй51 минут 49 секундын өмнө"Ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах ажил гэж харж байгаа"53 минут 1 секундын өмнөОюутолгойн ногдол ашгаа дансандаа авъя, Ерөнхий сайд аа!54 минут 1 секундын өмнөБНСУ-ын хөгжлийн туршлагаас Монгол юу сурах вэ?2 цаг 37 минутын өмнө"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.