"Ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах ажил гэж харж байгаа"


10-р сарын 15
18 цаг 51 минут

Ардчилсан нам 4/11 ээлжит өнөөдрийн /2026.10.15/ мэдээллийн цагаараа Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Оюутолгойн ногдол ашгаас гурван их наядыг оруулж ирнэ гэж төсвийн төсөөлөл болон үүний хоёр их наядыг иргэдийн саналд үндэслэн зарцуулна гэх зохицуулалтыг сонгууль угтсан үйлдэл гэдгийг мэдэгдлээ. 

 

УИХ-ын гишүүн Ш.БЯМБАСҮРЭН:

 

-Засгийн газар ирээдүйн орлогоосоо төсвийн дутагдалтай хэсгээ нөхөх зорилгоор урьдчилж авч байгаа нь маш буруу. Байгалийн баялгийн орлого бол Засгийн газар зарцуулах мөнгө биш. Энэ бол ирээдүйд үүсэх эрсдэлээс сэргийлэх, уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлэхэд зориулах ёстой. Төсвийн төсөөлөлд Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наядыг урьдчилан зарцуулна, нэг их наядыг Үндэсний баялгийн санд хуваарилна гэж буй. Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ гэсэн мөртлөө 2027 онд юу нь тодорхойгүй зарлага гээд оруулж ирсэн. Үүнийг бид эрх баригчдын ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах ажил гэж харж байна.

 

Инфляц, үнийн өсөлт ийм өндөр байгаа үед тогтвортой бус орлогоос тогтвортой зардлыг нэмэх нь урт хугацаанаа нөхөж барамгүй эдийн засгийн хүндрэл авчирна. Төсвийн сахилга бат бол олж буй орлогоо эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдээ санхүүжүүлэх, зөв хуваарилах явдал. Засгийн газар сонгууль угтсан гал унтраах байдлаар энэ төсвийг оруулж ирж байна.

 

АН-ын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Төсвийг дагалдуулж ганц хуудас, зургаан зүйлтэй хуулийн төсөл оруулж ирсэн. Энэ нь Нийгмийн болон суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх тухай гэсэн нэртэй. Гэвч зорилго, зориулалт нь өөр. Үндэсний баялгийн санд төвлөрөх ёстой Оюутолгойн орлогыг замаас нь татаж авч, 10 аймагт дулааны станц барих зэрэг санхүүжилт алдагдсан төслүүд рүү оруулах гэж байгааг Ардчилсан нам буруу гэж үзэж байна.

 

Мөн өчигдрөөс эхлээд И-Монголиагаар Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээс санал авч байгаа гэж Засгийн газар мэдэгдсэн. Санал авсан гэдэг нэрийдлээр хоёр их наядыг үрэх нь буруу. Санал асуулга нь ч иргэдийг төөрөгдүүлэхүйц зохицуулалттай. Тухайлбал, олонхын хүсэж буй хоёр их наядын төгрөгийг Хуримтлалын сандаа авч үлдэх гэсэн сонголтыг хамгийн доор, ганц хувилбараар байршуулсан байна.

 

П.Даваажаргал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ41 минут 5 секундын өмнө“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа43 минут 41 секундын өмнөМөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ46 минут 46 секундын өмнө“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ47 минут 31 секундын өмнө“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ49 минут 13 секундын өмнөТ.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй50 минут 45 секундын өмнө"Ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах ажил гэж харж байгаа"51 минут 57 секундын өмнөОюутолгойн ногдол ашгаа дансандаа авъя, Ерөнхий сайд аа!52 минут 57 секундын өмнөБНСУ-ын хөгжлийн туршлагаас Монгол юу сурах вэ?2 цаг 36 минутын өмнө"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.