Оюутолгойн ногдол ашгаа дансандаа авъя, Ерөнхий сайд аа!


10-р сарын 15
18 цаг 50 минут

олгохоор заасан юм. Нөгөө талдаа улс орны эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн томоохон дэд бүтэц, хөгжлийн төслүүдийг Хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр зааснаас биш авлигач түшмэлийн асуудалд оруулсан 10 аймгийн Дулааны цахилгаан станцыг ногдол ашгаар үргэлжлүүлэх зохицуулалт аль ч хуульд байхгүй. Иймдээ тулсан бол УИХ Засгийн газраас хариуцлага нэхэх ёстой.

 

Ирэх оны төсвийг энэ оныхоос даруй 10 их наядаар тэлж, 43.6 их наядаар төлөвлөн оруулж ирсэн атлаа түүн дотроо зохицуулалт хийгээд шийдэж яагаад болдоггүй юм.

 

Монгол Улсын иргэн бүрийн Хуримтлалын нэрийн дансанд өнөөдрийн байдлаар 306, 100 төгрөг байна. Үүнийг өсгөх ёстой.

 

Өсгөж, үржүүлж байж гэмээнэ боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулах боломжтой болно. Хэрвээ Засгийн газар нь хууль зөрчөөд замын дундаас нь цавчаад өөр зүйлд ийн зарцуулаад байх юм бол нэрийн дансан дахь 306 мянган төгрөг өсөхгүй. Төрийн түшээдийн нэг өдрийн зоогондоо зарцуулдаг мөнгөнөөс ч хямд хуримтлалыг ард иргэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд зарцуулна гэж байхгүй шүү дээ.

 

Мөн Засгийн газар энэ хоёр их наяд төгрөгөөр боловсрол, эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлнэ гэж байгаа боловч төсвийн алдагдлаа нөхөхийг ч үгүйсгэхгүй.

 

Дэлхийн зах зээл дээр уул уурхайн үнэ өнөөдрийнх шиг дандаа цойлж байдаггүй, буурах үе ч бий. Тиймээс улс орнууд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн цонх үеийг ашиглаад аль болох хуримтлал үүсгэхийг зорьж байна. Харин манайд Засгийн газар нь манлайлаад Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийг авлигач, хулгайч нарынхаа сүйрүүлсэн төслийг санхүүжүүлэхээр иргэдээсээ санал авч увайгүйтэх. Авлигачдын төслийг санхүүжүүлж байснаас ногдол ашгаа дансандаа авъя, Ерөнхий сайд аа. Хуримтлал үүсгэж, боловсрол, эрүүл мэнд, байрны асуудлаа шийдвэрлэхэд зарцуулдаг болмоор байна.

 

Төсвөөсөө дээр дурдсан ажлуудаа санхүүжүүлж чаддаггүй юм бол авлигач, хулгайч нарынхаа хөрөнгийг хураагаад санхүүжүүлнэ үү.

 

Ард иргэд чадуу, авлигач хулгайч нар баян байна.

 

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ43 минут 37 секундын өмнө“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа46 минут 13 секундын өмнөМөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ49 минут 18 секундын өмнө“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ50 минут 3 секундын өмнө“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ51 минут 45 секундын өмнөТ.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй53 минут 17 секундын өмнө"Ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах ажил гэж харж байгаа"54 минут 29 секундын өмнөОюутолгойн ногдол ашгаа дансандаа авъя, Ерөнхий сайд аа!55 минут 29 секундын өмнөБНСУ-ын хөгжлийн туршлагаас Монгол юу сурах вэ?2 цаг 38 минутын өмнө"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.