"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө


10-р сарын 14
13 цаг 25 минут

АНУ-ын гурав дахь том банк болох "Bank of America" нь мөнгө угаах болон бусад хууль бус үйл ажиллагааг илрүүлж, мэдээлэх үүргээ биелүүлээгүйн улмаас 1.2 тэрбум ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Энэ талаар АНУ-ын Сангийн яам Мягмар гаригт /2026.10.13/ мэдээлсэн байна.

Тус банк нийт таван тэрбум гаруй ам.долларын сэжигтэй гүйлгээний талаар эрх бүхий байгууллагуудад мэдээлээгүй аж. Үүний нэг тэрбум ам.доллар нь үндэсний аюулгүй байдал болон хууль бус санхүүжилттэй холбоотой эрсдэл үүсгэж болзошгүй байжээ. Түүнчлэн тус банк Хятадын мөнгө угаах сүлжээтэй холбоотой байж болзошгүй гүйлгээ болон худалдааны төлбөр тооцоогоор дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй тохиолдлуудыг илрүүлж, мэдээлээгүй гэж АНУ-ын Сангийн яам мэдээлжээ.

АНУ-ын Сангийн яамны мэдээлснээр, "Bank of America" өөрийн дотоод хяналтын тогтолцоонд хангалттай найдалгүй, хууль сахиулах байгууллага болон бусад санхүүгийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд хэт түшиглэж байжээ.

Торгуулийн 750 сая ам.долларыг АНУ-ын Валютын хяналтын алба ногдуулсан бөгөөд энэ нь тус байгууллагын түүхэн дэх хамгийн өндөр торгууль болжээ.

Мөн АНУ-ын Гадаад хөрөнгийн хяналтын алба тус банк ОХУ, Иран болон хар тамхины наймаа, терроризмтой холбоотой хориг арга хэмжээг зөрчсөн байж болзошгүй 475 тохиолдлыг тогтоосон байна. Гэхдээ эдгээр зөрчлийг ноцтой бус гэж үзсэн тул тус албанаас ногдуулсан торгуулийн хэмжээ 11.6 сая ам.доллар байжээ.

Тус банкны мэдээлснээр, торгууль төлөх болсонтой холбогдуулан гуравдугаар улирлын цэвэр ашиг нь буурна. Уг торгууль нэгж хувьцаанд ногдох ашгийг 17 центээр бууруулах тооцоотой байна. Мөн банк дотоод хяналтаа сайжруулж, зохицуулагч байгууллагуудын шаардлагыг биелүүлэхээр ажиллаж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө1 цаг 20 минутын өмнөНийслэлийн гацсан ТӨСЛҮҮД1 цаг 21 минутын өмнө“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”1 цаг 22 минутын өмнөЯпоны сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ1 цаг 23 минутын өмнөИрэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ1 цаг 23 минутын өмнө“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна1 цаг 27 минутын өмнөЭрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай1 цаг 29 минутын өмнөОюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ1 цаг 29 минутын өмнөМонгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа1 цаг 32 минутын өмнөЗамын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна1 цаг 33 минутын өмнөЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.