Монгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа


10-р сарын 14
13 цаг 13 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Эх хэл – Нэг Монгол” монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөн Баруун, Хойд, Говийн бүсийн хүрээнд Ховд, Орхон, Дундговь аймгийн төвд тус тус болжээ.

Зөвлөгөөнд дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, аймгийн Боловсролын газрын төлөөлөл зэрэг нийт 355 хүн оролцсон байна.

Нэгдсэн хуралдааныг нээж, Боловсролын сайд Л.Энх-Амгалан цахимаар мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр эх хэлээрээ уншсан зүйлээ ойлгох чадварыг сайжруулахад чиглэсэн энэхүү зөвлөгөөн чухал ач холбогдолтойг онцолж, “Монгол орны тусгаар тогтнолын баталгааны нэг бол эх хэлний боловсрол юм” хэмээн тэмдэглэсэн байна.

Зөвлөгөөний хүрээнд сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, багшийн хөгжил, монгол хүүхдийн эх хэлний боловсролын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар гурван салбар хуралдаан зохион байгуулж, илтгэл хэлэлцүүлжээ.

Мөн монгол хэл, бичиг, уран зохиолын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, туршлага, үр дүнг хэлэлцсэн байна. Салбар хуралдаануудаас гарсан зөвлөмжийг танилцуулж, үндсэн зөвлөгөөнд дэвшүүлэх зөвлөмжийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө48 минут 41 секундын өмнөНийслэлийн гацсан ТӨСЛҮҮД49 минут 7 секундын өмнө“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”50 минут 9 секундын өмнөЯпоны сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ51 минут 11 секундын өмнөИрэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ51 минут 42 секундын өмнө“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна56 минутын өмнөЭрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай57 минут 5 секундын өмнөОюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ57 минут 37 секундын өмнөМонгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа1 цаг 1 минутын өмнөЗамын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна1 цаг 2 минутын өмнөЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.