Замын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна


10-р сарын 14
13 цаг 12 минут

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Бүс нутгийн логистикийн төв” энэ онд 1.8 сая тонн ачаа боловсруулж, 111 мянган чингэлэг ачиж, буулгахаар төлөвлөжээ.

Орос, Монгол, Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридорын гол зангилаа болсон тус төвийг Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран 2018 онд ашиглалтад оруулжээ. Нийт 128 га талбай бүхий логистикийн төв нь чингэлэг, хүнд даацын болон агуулахын гэсэн гурван бүстэй.

Хоногт 800 вагон нэвтрүүлэх хүчин чадалтай бөгөөд өргөн, нарийн царигийн ачилт, буулгалтын 11.5 км төмөр зам, 50 тонн даацтай хоёр гүүрэн крантай юм. Мөн 3,200 чингэлэг багтаах талбай, том оврын 133 автомашины зогсоол, гаалийн барилга, ажилчдын байр, механик засварын төв болон хүнд даацын гүүрэн байгууламжтай.

Замын-Үүд дэх шилжүүлэн ачих анги нь БНХАУ-аас төмөр зам болон авто замаар ирсэн ачааг дөрвөн үндсэн талбайд 24 цагийн турш вагоноос вагонд, автомашинаас вагонд шилжүүлэн ачиж, буулгадаг байна.

Тус төв ашиглалтад орсноор царигийн зөрүүтэй төмөр замуудын хооронд ачаа шилжүүлэн ачих хугацааг багасгаж, төмөр замын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрджээ. Улмаар Монгол Улсын импорт, экспорт болон дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа талаар салбарын удирдлагууд танилцуулсан байна.

Цар тахлын үед агаарын болон авто замын тээвэр бүрэн зогссон нөхцөлд Монголын Засгийн газар БНХАУ-ын талтай ачаа солилцох “0” цэгийг тохиролцож байжээ. Үүний дагуу хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий 26 мянга гаруй чингэлгийг тус төвөөр дамжуулан татан авсан байна.

Түүнчлэн “УБТЗ” ХНН, Тавантолгойн төмөр зам болон Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай 30 гаруй мянган зам төмрийг ачиж нийлүүлжээ.

Эх сурвалж: Зам, тээврийн яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө40 минут 59 секундын өмнөНийслэлийн гацсан ТӨСЛҮҮД41 минут 25 секундын өмнө“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”42 минут 27 секундын өмнөЯпоны сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ43 минут 29 секундын өмнөИрэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ44 минутын өмнө“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна48 минут 18 секундын өмнөЭрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай49 минут 23 секундын өмнөОюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ49 минут 55 секундын өмнөМонгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа53 минутын өмнөЗамын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна53 минут 50 секундын өмнөЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.