Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ


10-р сарын 12
9 цаг 45 минут

Баасан гарагт АНУ Оросын дизель түлшний экспортод тавьсан зарим хоригийг дөрөвдүгээр сарын 7 хүртэл түр хугацаанд зөөлрүүлэх тохиролцоонд хүрчээ.

 

Харин Зеленьский энэ шийдвэрийг эсэргүүцэж, Москва уг орлогоороо шинэ зэвсэг худалдан авч, дайн үргэлжлэх боломжтой болохыг шүүмжлэв.

 

Бямба гарагт Трамп “Зеленський Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөх ажиллагааг үргэлжлүүлж байгаа нь дэлхий дахинд хүндрэл учруулж байна.  

 

Тэр олон удаа хэлэлцээр хийх боломжтой байсан ч ямар нэг шалтгаанаар хэзээ ч тохиролцоонд хүрдэггүй. Хэлэлцээр хийж чаддаг шинэ удирдагч Украинд хэрэгтэй.

 

Бид Орос руу хүссэнээ хийж болно гэж хэлсэн. Гагцхүү газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг бүү онил гэж хүссэн. Учир нь энэ нь дэлхийн хэмжээний асуудал болоод байна” гэжээ.

 

Шинэ хэлэлцээр нь АНУ-д шатахууны үнийг бууруулах Трампын оролдлогын нэг хэсэг гэж ажиглагчид үзэж байна. Ираны дайны дараагаар дизель түлшний үнэ эрс өсөж, инфляц дахин нэмэгдэхэд нөлөөлсөн.

 

Одоогоор АНУ-д дизель түлшний дундаж үнэ нэг галлон нь 6.28 ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн сарын 5.94 ам.доллар, жилийн өмнөх 3.68 ам.доллароос мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм.

 

Хэлэлцээрийн хүрээнд ОХУ эхний ээлжид 300 мянган тонн дизель түлш нийлүүлж, дараагийн шатанд 500 мянган тонн болон түүнээс дээш хэмжээгээр экспорт хийхээр тохиролцжээ.

 

Сүүлийн 10 сарын хугацаанд Украины дроны цохилтуудын улмаас Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд доголдол үүсэж, тус улсын дизель түлшний үйлдвэрлэл ойролцоогоор 30 хувиар буурсан гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна53 минут 20 секундын өмнөТүргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?56 минут 55 секундын өмнөӨнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно1 цаг 1 минутын өмнөХалхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа1 цаг 3 минутын өмнөТрамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ1 цаг 3 минутын өмнөТөсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв1 цаг 4 минутын өмнөХайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.