Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой


10-р сарын 8
17 цаг 15 минут

Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан нүдний эрүүл мэнд, тулгамдаж буй асуудал, урьдчилан сэргийлэх талаар “Орбис” олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал, нүдний эмч Ч.Чимгээтэй ярилцлаа.

 

- Юуны өмнө Орбис байгууллынхаа талаар танилцуулахгүй юу?

- Орбис олон улсын байгууллага нь АНУ-д төвтэй, 200 гаруй оронд нүдний тусламж үйлчилгээг сайжруулахаар ажилладаг ашгийн бус байгууллага юм. “Орбис” гэхээр манайхан нүдний нисдэг эмнэлэг гэдгээр нь илүүтэй мэддэг. Бид онгоц ирээгүй үед ч төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлсээр байна. “Орбис” олон улсын байгууллагын Монгол дахь салбар нь 10 хүний бүрэлдэхүүнтэй. Сүүлийн 12 жилийн турш эрүүл мэнд болон боловсролын байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан.

 

Бидний гол зорилго хараа алдахаас урьдчилан сэргийлэх, сохролыг бууруулах, хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахад оршдог. Анх зөвхөн эрүүл мэндийн байгууллагуудтай ажилладаг байсан бол өнөөдрийн байдлаар боловсролын салбартай хамтран сурагчдын нүдний эрүүл мэнд, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлж байна. Манай байгууллага дангаараа төсөл хэрэгжүүлдэггүй, эрүүл мэндийн эсвэл боловсролын байгууллагуудаар дамжуулдаг. Бид аливаа үйл ажиллагаа хийгээд төчнөөн хүнд үзлэг хийсэн, төчнөөн хүн эмчилсэн гэхээсээ илүү тогтолцоонд өөрчлөлт оруулахыг дэмжиж, бодит өөрчлөлтийг харахыг эрмэлздэг.

 

- Төсөл хэрэгжүүлэх газраа хэрхэн шийддэг вэ?

- Манай байгууллагын хувьд тусламж, үйлчилгээ авч чаддаггүй эмзэг бүлгийн иргэдэд хүрч ажиллах зорилгыг тэргүүн ээлжид тавьсан. Өнөөдрийн байдлаар манай төслүүд 21 аймагт хүрсэн. Нөөц боломж хязгаарлагдмал учраас байгаа нөөцөө үр дүнтэй хуваарилахад онцгой анхаардаг. Иймд сургалт зохион байгуулахдаа алслагдсан аймгуудын эмч нарыг түлхүү хамруулдаг. Учир нь Увс, Ховд зэрэг аймгаас Улаанбаатарт ирж эмчилгээ үйлчилгээ авах нь төвийн бүсийн аймгуудтай харьцуулахад илүү хүндрэлтэй.

 

Бид орон нутгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч тэднийг шинэ арга технологид сургаж, ур чадварыг нь ахиулдаг. Ингэснээр эмч нар маань иргэддээ чанартай тусламж үйлчилгээг өөрсдөө үзүүлэх боломжтой болно. Эмч нь мэдлэг, чадвартай болсон ч ажиллах төхөөрөмжгүй бол иргэдэд хүрэх үр дүн хязгаарлагдмал. Иймд сургалтаас гадна шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, оношилгоо, эмчилгээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажилладаг. Жишээлбэл, болрын мэс заслыг ихэвчлэн Улаанбаатар хотод хийдэг. Харин бид зургаан аймагт эмч нарыг сургаж, тоног төхөөрөмжөөр ханган, олон улсын сургалтад хамруулсан. Ингэснээр иргэд заавал нийслэлд ирэхгүйгээр орон нутагтаа үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм. Мөн орон нутгийн эмч нарт итгэх иргэдийн итгэл нэмэгдэж, Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах бодлоготой ч уялдаж байгаа.

 

Цаашлаад бидний зорилго аймгийн төвөөр хязгаарлагдахгүй. Одоогоор сумдын түвшинд нүдний нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ хөгжөөгүй. Ерөнхий эмч нар олон ажил хариуцдаг тул нүдний тусламж үйлчилгээ харьцангуй орхигдох тал бий. Үүнийг өөрчлөхөөр төслийн хүрээнд Ховд аймгийн Булган сум, Говь-Алтай аймгийн Тонхил сумдад “Харааны цэг” байгуулсан. Эдгээр цэгт ажиллах сувилагчдыг тусгайлан сургаж, харааны анхан шатны илрүүлэг үзлэг хийх чадвартай болгосон. Ингэснээр асуудал илэрсэн иргэдийг цаг алдалгүй дараагийн шатны үзлэг, оношилгоо, эмчилгээнд илгээх боломж бүрдэх юм. Цаашид бид ийм цэгүүдийн тоог нэмэгдүүлэхээр ажиллана. Гэхдээ зөвхөн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахаас гадна иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь нэн чухал.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой1 цаг 7 минутын өмнөХар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 8 болгон нэмэгдүүлэх саналыг унагав10 сар 7. 15:19Бусаны олон улсын кино наадам эхэлжээ10 сар 7. 15:16Монгол Улс өчигдрийн байдлаар 856636 жуулчин хүлээн авчээ10 сар 7. 15:14“Ухаалаг малчин” төслийг эхлүүллээ10 сар 7. 15:13Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 7. 15:11Зургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно10 сар 7. 15:08Эпштейний сонсголд Ц.Элбэгдоржийн байгуулсан хүүхдийн сангийн 24 хүүхдийн асуудлыг хөндлөө10 сар 7. 15:06Ирэх онд иргэдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ10 сар 7. 8:05С.Амарсайхан: Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна10 сар 7. 8:03БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна10 сар 5. 16:39
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.