НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 8 болгон нэмэгдүүлэх саналыг унагав


10-р сарын 7
15 цаг 19 минут

УИХ-ын Төсвийн болон УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2029.10.07/ иргэн Ц.Болорчулуунаас гаргасан НӨАТ-ын буцаан олголт 2 хувь байгааг 8 хувь болгон нэмэгдүүлэх талаар нийтийн өргөдлийн системд гаргасан саналыг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи дэмжээгүй тул уналаа.

НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 8 хувь болгон нэмэгдүүлсэн нөхцөлд татварын орлого 2.1 их наядаар буурах нөлөөлөл гарсан байна. Мөн НӨАТ-ын 10 хувь бол олон улсын жишигт нийцсэн татвар. Монгол Улсын хувьд НӨАТ-ын 10 хувийн татвараас 2 хувийг буцаан олгодогийн зэрэгцээ сугалаа хэрэглэдэг. Тодруулбал, буцаалт болон сугалааа хэрэглэдэг улс Монголоос өөр байдаггүй аж.

Нөгөө талаар УИХ-аас өнгөрсөн хавар Татварын хуульд тодорхой өөрчлөлт оруулснаар иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах зохицуулалт хийсэн.

Тухайлбал, 792 мянган төгрөг хүртэлх цалингийн татварыг 0 болгосон, орон сууцаа анхлан борлуулсан бол 2 хувийн татвараас чөлөөлсөн. ААН дээр нэг хувийн татварын ачааллыг 1.5 тэрбумын босготой байсныг 2.5 тэрбум болгох зэргээр зохицуулалт хийсэн байна.

Сануулахад, иргэн тодорхой асуудлаар санал гаргаж, УИХ-ын нийтийн өргөдлийн системд байршуулахад 33 мянгаас дээш санал авсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх дэгтэй. Энэ дагуу хамтарсан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ1 цаг 1 минутын өмнөНӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 8 болгон нэмэгдүүлэх саналыг унагав1 цаг 4 минутын өмнөБусаны олон улсын кино наадам эхэлжээ1 цаг 6 минутын өмнөМонгол Улс өчигдрийн байдлаар 856636 жуулчин хүлээн авчээ1 цаг 8 минутын өмнө“Ухаалаг малчин” төслийг эхлүүллээ1 цаг 9 минутын өмнөОлон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ1 цаг 11 минутын өмнөЗургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно1 цаг 15 минутын өмнөЭпштейний сонсголд Ц.Элбэгдоржийн байгуулсан хүүхдийн сангийн 24 хүүхдийн асуудлыг хөндлөө1 цаг 16 минутын өмнөИрэх онд иргэдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ8 цаг 18 минутын өмнөС.Амарсайхан: Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна8 цаг 19 минутын өмнөБНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна10 сар 5. 16:39Төсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав10 сар 5. 16:38
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.