Бусаны олон улсын кино наадам эхэлжээ


10-р сарын 7
15 цаг 16 минут

Бусаны олон улсын 31 дэх удаагийн кино наадам (BIFF) мягмар гарагт эхэлжээ. Олон улсын кино продюсеруудын холбооноос дэлхийн хэмжээний нэр хүндтэй “А” зэрэглэлтэй кино наадмаар анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн тус наадам дэлхийн тавцанд байр сууриа бэхжүүлэхийг зорьж байна.

Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт орших Бусан хотод аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү наадмын үндсэн хөтөлбөрт 59 орны 247 кино шалгарсан нь 2019 оноос хойш хамгийн олон бүтээл шалгарсан болохыг зохион байгуулагчид онцолжээ. Эдгээрээс 95 киног дэлхийд анх удаа толилуулах юм.

Олон улсын кино продюсеруудын холбоо тус наадмыг Канн, Берлин, Венецийн наадамтай эн зэрэгцэх “А” зэрэглэлийн 17 наадмын нэгээр хүлээн зөвшөөрснөөс хойш анх удаа ийм статустайгаар зохион байгуулж байна.

Мөн АНУ-ын Кино урлаг, шинжлэх ухааны академи Бусаны наадмын шилдэг киног "Шилдэг олон улсын уран сайхны кино" төрөлд Оскарын шагналд нэр дэвших эрх олгодог зургаан кино наадмын жагсаалтад оруулжээ.

Өнгөрсөн онд анх нэвтрүүлсэн уралдаант хөтөлбөрт шалгарсан 14 киноноос “Бусан” шагналын эзнийг долоон гишүүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүн тодруулах бөгөөд шүүгчдийн багийг Хятадын нэрт найруулагч Жан Имоу ахалж байна. Уралдаант хэсэгт БНСУ, Япон, Хятад, Индонез, Иран, Тайвань, Узбекистаны уран бүтээлчдийн кинонууд шалгарчээ.

Энэ удаагийн наадмыг найруулагч Ким Жон-гваны “The Table: Day and Night” киногоор нээнэ. Мөн жүжигчин Жульетт Бинош гол дүрд нь тоглосон, өсвөр насныхны төлөвшлийн тухай өгүүлэх найруулагч Жульетт Жунгийн “Dora”, есөн жилийн дараа дэлгэцнээ эргэн ирж буй ахмад жүжигчин Ким Хё-жагийн тоглосон “Still Shining” зэрэг кино үзэгчдийн анхаарлыг татах бүтээлүүдийн тоонд багтаж байна.

Узэгчидтэй хийх нээлттэй уулзалт, “Жүжигчдийн өргөө” зэрэг наадмын хүрээнд зохион байгуулах олон үйл ажиллагаанд Солонгосын найруулагчид, жүжигчид оролцоно. Тухайлбал найруулагч Ли Чан Дун, Венецийн кино наадмаас шагнал хүртсэн “Possible Love” киноны уран бүтээлчид, мөн жүжигчин Ким Го-ён, Ким Мин-ха, Шин Мин-а нар оролцох ажээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ1 цаг 1 минутын өмнөНӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 8 болгон нэмэгдүүлэх саналыг унагав1 цаг 3 минутын өмнөБусаны олон улсын кино наадам эхэлжээ1 цаг 5 минутын өмнөМонгол Улс өчигдрийн байдлаар 856636 жуулчин хүлээн авчээ1 цаг 7 минутын өмнө“Ухаалаг малчин” төслийг эхлүүллээ1 цаг 9 минутын өмнөОлон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ1 цаг 11 минутын өмнөЗургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно1 цаг 14 минутын өмнөЭпштейний сонсголд Ц.Элбэгдоржийн байгуулсан хүүхдийн сангийн 24 хүүхдийн асуудлыг хөндлөө1 цаг 16 минутын өмнөИрэх онд иргэдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ8 цаг 17 минутын өмнөС.Амарсайхан: Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна8 цаг 18 минутын өмнөБНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна10 сар 5. 16:39Төсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав10 сар 5. 16:38
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.