С.Амарсайхан: Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна


10-р сарын 7
8 цаг 03 минут

УИХ-ын гишүүн С.Амарсайхан өнөөдөр улс орны нөхцөл өнөөгийн нөхцөл байдлын талаар цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

 

Тэрбээр, Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр халхавчилсан авлига, хар тамхи, хууль бус алт олборлолт, ашиг сонирхлын сүлжээ Монгол төрийг аалзны тор мэт хэрэн барьцаалсныг үндсээр нь шалгаж, таслан зогсоож байж улс урагшилна.

 

Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна гэдгийг би өмнө нь олон удаа баримттай хөндөж байсан. Өнөөдөр энэ бол хийсвэр сэрэмжлүүлэг биш, бодит эрсдэл. Хар тамхи хүүхэд, залуусын ирээдүйг сүйтгэж байна.

 

Хил дамнасан малын халдварт өвчин мал аж ахуй, хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна. Хууль бус алт олборлолт, наймаа томоохон ашиг сонирхлын сүлжээ болон тэлсэн. Хууль сахиулах байгууллагын нэр, эрх мэдлийг хэсэг бүлгийн хувийн мөрдөх, тагнах, хамгаалах хэрэгсэл мэт ашиглаж, төрийн шийдвэрт нөлөөлөх хэмжээнд хүрснийг зайлшгүй шалгаж тогтоох ёстой.

 

Үүний зэрэгцээ эрчим хүчний хомсдол, бензин шатахууны тасалдал, үнэ, өрийн дарамт, эдийн засгийн хүндрэл, стратегийн хангамжийн доголдол үргэлжилсээр байна. Эдгээрийг хоорондоо хамааралгүй, тус тусдаа асуудал мэт харах аргагүй.

 

Энэ бүхэн төрийн чадавх, хууль хэрэгжилт, хариуцлагын тогтолцоонд ноцтой доголдол бий болсны илэрхийлэл. Хүүхэд, залуусын хувь заяаг сорж буй хар тамхи, хууль бус алт олборлолт, наймаа, эрх мэдэл, албан тушаалын сүлжээ, эрчим хүч, шатахуун, эдийн засгийн бие даасан байдал энэ бүхэн дотоод аюулгүй байдлын асуудал.

 

Энэ бүхний суурь нь хууль сахиулах болон шүүхийн байгууллага хараат бус, шударга ажиллах явдал. Тиймээс асуудлыг бүх түвшинд нэртэй нь, баримттай нь, сүлжээтэй нь ил болгож, хууль бус нөлөөлөл, эрх мэдлийн хана хэрэм, сүлжээг нураах ёстой. Энэ бол хэн нэгэнтэй тооцоо бодох асуудал биш. Монгол төрийн дархлааг сэргээх амин чухал асуудал.

 

Мөн Эх орон, ард түмнийхээ төлөө үнэнч шударгаар үүргээ гүйцэтгэж буй хууль сахиулах салбарын мянга мянган алба хаагчийн нэр төр, итгэл үнэмшил, хөдөлмөрийг хэсэг бүлэг дарга, хурандаа, генералын хууль бус ашиг сонирхол гутааж, уос орны аюулгүй байдлыг ганхуулах ёсгүй.

 

Хуулийн байгууллагыг хууль бус нөлөөллөөс цэвэрлэх нь шударгаар зүтгэж буй мянга мянган алба хаагчдаа хамгаалж, Монгол төрийн дархлааг бэхжүүлэх үйл хэрэг юм гэжээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ирэх онд иргэдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ48 минут 13 секундын өмнөС.Амарсайхан: Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна49 минут 33 секундын өмнөБНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна10 сар 5. 16:39Төсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав10 сар 5. 16:38ОХУ: Лабораторийн судлаачийн үхлийн дараа 200 хүнийг ажиглалтад аваад байна10 сар 5. 16:35Их-7 газрын тос, дизелийн нөөцөөсөө 100 сая баррель гаргана10 сар 5. 16:34Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь10 сар 5. 16:34Хахууль авсан гаалийн 7 байцаагчид нэг жилийн хорих ял оноожээ10 сар 5. 16:32Чухал ашигт малтмалын асуудлыг хэлэлцэх “БОНЗ” форум болно10 сар 5. 16:32С.Цэнгүүн: Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналыг төрөөс олгох нь зохимжгүй10 сар 5. 16:30Грегуар Андре: Дэлхийд ураны нөөцөөрөө тэргүүлэгч 10 орны нэг нь Монгол10 сар 5. 16:28Урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураан авахаас 497.1 мянган тонн улаанбуудай хураан аваад байна10 сар 5. 16:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.