Малчдын 20 гаруйхан хувь нь залуучууд байна


9-р сарын 25
18 цаг 15 минут

Манай орны санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарласан. Үүний хүрээнд зохион байгуулж буй "Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ- үйлдвэрлэлийн бага хурал боллоо. 

 

Бэлчээрийн мал аж ахуй нь Монгол Улсын эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, уламжлалт нүүдлийн соёл, байгаль орчны тогтвортой байдлын үндэс юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр малчдын амьжиргаа, уламжлалт мэдлэгийн өвлөн уламжлал, салбарын тогтвортой хөгжилд томоохон сорилт тулгарч байна.

 

Ялангуяа залуу үеийн мал аж ахуй эрхлэх сонирхол буурч, малчдын залгамж халаа тасалдах эрсдэл нэмэгдэв. Үүнд бодлогын түвшинд анхаарах шаардлагатай. 

 

Энэхүү хурлаар бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил болон малчдын залгамж халааг бэлтгэх асуудлыг шинжлэх ухаан, бодлого, үйлдвэрлэлийн уялдаа холбооны хүрээнд хэлэлцэж, тулгамдсан асуудал, боломжит шийдлийг тодорхойлох, бүс нутгийн сайн туршлагыг хуваалцах, бодлогын болон практик зөвлөмж боловсруулахад зорьж байна.

 

Бэлчээрийн мал аж ахуй олон мянган жилийн турш эрхэлж ирсэн улс орнууд болох Монгол Улс, БНХАУ, Бүгд найрамдах Казакстан улсын эрдэмтэн судлаачид, малчид, олон улсын байгууллага, гадаадын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож малчид, мал аж ахуй эрхлэгчдэд, малчдын залгамж халааг бэлтгэхэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх үр дүнтэй арга зам, механизмын талаар хэлэлцэж буй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ43 минут 28 секундын өмнөХууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна44 минут 21 секундын өмнөУлсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна45 минут 46 секундын өмнөЯпоны сургуулиудад гадаад сурагчдын тоо эрс өсөж, суудлын тоо хүрэлцэхгүйд хүрчээ46 минут 56 секундын өмнөАмьгүй төрөлт долоодугаар сард хамгийн өндөр бүртгэгджээ48 минут 27 секундын өмнөС.Цэнгүүн: Ерөнхий сайд аа, Та авлигачдадаа хэзээ хариуцлага тооцох вэ49 минут 48 секундын өмнөАНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байна51 минут 4 секундын өмнөМонгол оронд судлагдаж, нөөц нь тогтоогдсон ашигт малтмалууд52 минут 7 секундын өмнөМалчдын 20 гаруйхан хувь нь залуучууд байна53 минут 4 секундын өмнөАТГ-аас Х.Нямбаатарыг шалгаж эхэлжээ54 минут 7 секундын өмнөХон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал9 сар 24. 16:56Маргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно9 сар 24. 16:55
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.