“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн тамирчнаас допинг илэрчээ


9-р сарын 24
16 цаг 50 минут

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээн энэ оны тавдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. 

Уг тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос тухайн өдөр авсан допингийн хяналтын сорьцоос хориглосон бодис илэрсэн талаар Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас мэдээллээ. 

 Серой Андерсон Сайтоти нь гурван удаа "Улаанбаатар марафон"-д түрүүлсэн бөгөөд энэ жил 42 км-т 02:17:38 цаг гүйсэн амжилтаар тэргүүлсэн. Лабораторийн шинжилгээгээр түүнээс Триметазидин гэх бодис илэрсэн байна. Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамаарах бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис юм.

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулж буй аж.

Шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй бөгөөд тамирчинд тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх болон үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрхтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал45 минут 36 секундын өмнөМаргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно47 минут 15 секундын өмнөПутин: Украинд явуулж буй ажиллагааг Оросын ард түмэн дэмжиж байгааг сонгуулийн өндөр ирц харууллаа47 минут 40 секундын өмнөOpenAI компанийн хиймэл оюунт систем Австралийн засгийн газрын вэб сайтыг “хакдсан”-ыг ерөнхий сайд нь мэдээлжээ48 минут 8 секундын өмнөОрон сууцны зураг төслийг хиймэл оюун ухаанаар бүтээж, иргэдэд ₮4.1 тэрбумын хохирол учруулах гэж байсан этгээдийг баривчилжээ49 минут 13 секундын өмнөЧингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжжээ50 минут 8 секундын өмнөMiss Grand International 2026 тэмцээнд Монгол Улсыг төлөөлж буй эмэгтэйн эрхийг түдгэлзүүлэх чиглэлээр ажиллаж байна50 минут 39 секундын өмнө“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн тамирчнаас допинг илэрчээ51 минут 58 секундын өмнөХүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, цаашдын зорилтыг хэлэлцэв52 минут 8 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа53 минут 4 секундын өмнөБНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна9 сар 23. 16:14З.Мөнх-Оргил: Энэ оны II улиралд өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойш анх удаа агшсан үзүүлэлт боллоо9 сар 23. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.