Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулахаар шийдвэрлэлээ.
БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний мэдээллээр манай улсын 60 мянган иргэн тус улсад оршин сууж байна. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 161,755 монгол иргэн БНСУ-д зорчжээ.
Тус Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулснаар консулын үйлчилгээг иргэдэд ойртуулж хүртээмжийг нэмэгдүүлэх, шуурхай үйлчилгээ үзүүлэх, Инчон олон улсын нисэх буудлын хилээс монгол иргэд олноор буцаагдаж байгаа асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд энэхүү салбарын үүрэг чухал гэж үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих