З.Мөнх-Оргил: Энэ оны II улиралд өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойш анх удаа агшсан үзүүлэлт боллоо


9-р сарын 23
16 цаг 13 минут

Азийн Хөгжлийн Банк(АХБ)-наас өнөөдөр бүс нутгийн болон Монгол Улсын эдийн засгийн төлөвийг танилцуулав.

Үүнээс Монгол Улсын эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн тайланг онцлон хүргэе.

АХБ-ны ахлах эдийн засагч З.Мөнх-Оргил "Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлтөөр тооцвол 2026 онд Монгол Улсын эдийн засаг 7.7 хувь өслөө. Үүний 60 гаруй хувь нь уул уурхайн салбар болон уул уурхайн салбараас тээврийн салбарт үзүүлсэн дам нөлөө бүрдүүлэв. Эдийн засгийн 7.7 хувийн өсөлтийн 4.7 хувь нь уул уурхайн салбартай холбоотой байна.

Хөдөө аж ахуйн салбар эхний хагас жилд өсөлттэй гарсан бөгөөд эдийн засгийн өсөлтийн 1.4 хувийг бүрдүүлсэн. Үүнд мал аж ахуйн салбарын сэргэлт, төл бойжилт олон жилийн дунджаас сайн үзүүлэлттэй гарсан зэрэг нь нөлөөллөө.

Харин худалдааны салбар эхний хагас жилийн байдлаар 0.2 хувийн, зочлох үйлчилгээний салбар 1.2 хувийн уналттай байна.

Өрхийн хэрэглээ 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойших 18 улиралд анх удаа гарсан агшсан үзүүлэлт. Өрхийн хэрэглээ эхний хагас жилд өссөн дүнгээр 1.3 хувь нэмэгдсэн боловч хоёрдугаар улиралд агшсан байгаа нь анхаарал татаж байна. Энэ дотроо цалин хөлс өссөн хэдий ч өрхийн үйлдвэрлэлийн орлого буурсан. Хүнсний бус барааны зардал буурлаа.

2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээс харвал эдийн засгийн өсөлт нь гадаад эрэлтэд тулгуурласан, дотоод эрэлт сулрах хандлагатай байна гэж дүгнэж байна" гэсэн юм.

Түүнчлэн инфляцын талаар тэрбээр "2026 оны дөрөвдүгээр сараас инфляцын түвшин хоёр оронтой тоонд хүрсэн. Наймдугаар сарын байдлаар 12.5 хувь байна. Инфляцад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл нь дотоод барааны үнэ, тэр дундаа махны үнэ. 4.1 нэгж хувийг бүрдүүлсэн. Мөн шатахуун хоёр хувь, импортын бараа 2.1, үйлчилгээ 2.7 нэгж хувийг тус тус бүрдүүллээ. 

Ойрх Дорнодын мөргөлдөөн болон Оросын Холбооны Улс(ОХУ)-ын газрын тосны үйлдвэрлэлд доголдол үүссэнээс хойш дизель түлшний үнэ дөрөвдүгээр сард 34, есдүгээр сард 14 хувиар нэмэгдсэн. Автобензиний хувьд ОХУ-тай байгуулсан үнэ тогтворжуулах гэрээ дуусгавар болсноос хойш АИ92 бензиний үнэ долоодугаар сард 10, наймдугаар сард 6 хувиар нэмэгдээд буй бөгөөд евро 92 бензиний тухайд үнэ 60 хувь өсөөд байгаа.

Хүнсний ногооны ургац хураалт сайн байгаа нь инфляцын түвшнийг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байна" хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна1 цаг 11 минутын өмнөЗ.Мөнх-Оргил: Энэ оны II улиралд өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойш анх удаа агшсан үзүүлэлт боллоо1 цаг 12 минутын өмнөБНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг анхаарууллаа1 цаг 12 минутын өмнөДизель түлшний үнийн өсөлтийг хязгаарлахын тулд экспортын хориг тавихыг дэмжиж байгаагаа Дональд Трамп мэдэгдэв1 цаг 13 минутын өмнөГэмт бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд Монгол Улс оролцож байгаад Хаити улсын Ерөнхий сайд талархал илэрхийлэв1 цаг 13 минутын өмнөМонгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь өснө гэсэн төсөөллөө Азийн Хөгжлийн Банк хэвээр үлдээв1 цаг 15 минутын өмнөСуурьшлын бүсэд нэвтэрсэн хүрэн баавгайг шилжүүлэн нутагшуулах арга хэмжээ авна1 цаг 15 минутын өмнөХэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт оруулна1 цаг 16 минутын өмнөӨвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэллээ1 цаг 17 минутын өмнөБИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА1 цаг 19 минутын өмнөХотын албан татварыг 1 хувь болгон бууруулах саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ2 цаг 25 минутын өмнөОлны танил хүмүүсийн ХДХВ-ын халдварын шуугиан ба ХӨСҮТ-ийн тоо баримт: Айдсаа дарж, датаг хар9 сар 22. 16:46
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.