Дизель түлшний үнийн өсөлтийг хязгаарлахын тулд экспортын хориг тавихыг дэмжиж байгаагаа Дональд Трамп мэдэгдэв


9-р сарын 23
16 цаг 12 минут

Дональд Трамп эрчим хүчний үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор АНУ-ын зарим улс төрчдийн санал болгож буй дизель түлшний экспортын хоригийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Орос, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн экспорт Иран, Украины дайнуудын улмаас эрс буурснаар Европ, АНУ-ын зах зээлд дизель түлшний үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна.

Мягмар гарагийн байдлаар АНУ-д нэг галлон (3.8 литр) дизелийн үнэ $6.53 болсон нь түүхэн дээд хэмжээ бөгөөд жилийн өмнөхөөс 75 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.

“Надад дизель түлшээ гадагшаа гаргахгүй байх санал тавьсан. Бид маш их хэмжээний дизель үйлдвэрлэдэг. Би үүнийг дэмжсэн, өөрийн хүмүүстээ ч хэлсэн” гэж Трамп өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахаасаа өмнө сэтгүүлчдэд хэлжээ.

АНУ-ын сангийн сайд Скотт Бессент мөн энэ үеэр ”Бид газрын тос боловсруулах нийт хүчин чадлын хувьд энэ нь боломжтой эсэх, бас бүрэн болон хэсэгчилсэн экспортын хориг үр дүнтэй байж чадах эсэхийг судалж байна” гэж мэдэгдсэн юм.

Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд довтлохоо зогсоохыг Зеленскийгээс Трамп хүссэн тухай эх сурвалжууд өмнө нь мэдээлж байсан.

Орос улс “харамсалтай нь дизель түлшний салбараа хяналтаас алдсан” гэж Трамп сошиал хуудсандаа бичиж байв.

Конгрессын завсрын сонгуульд өрсөлдөж буй Бүгд Найрамдах Намын зарим улс төрчид Америкчуудын амьжиргааны зардлыг бууруулахын тулд дизель түлшинд экспортод хориг тавихыг Трампын засаг захиргаанд уриалж байгаа юм.

“Айова мужийн ард иргэд хүнд байдалд байна. Тэд Ираны дайны төлөөсийг шатахуун түгээх станц, эсвэл кассын дараалалд зогсохдоо төлөх ёсгүй. Өндөр үнийн дарамтыг хөнгөвчлөхийн тулд бид боломжтой бүх арга хэмжээг авах ёстой” гэж Айова мужаас Сенатын суудалд өрсөлдөж буй Бүгд Найрамдах Намын гишүүн Эшли Хинсон сошиал хуудсандаа бичжээ.

Гэхдээ Америкийн Түлш, Нефть-Химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн Холбоо экспортын хориг нь хүсэн хүлээж байгаагаас эсрэг үр дүн авчрах эрсдэлтэйг анхааруулсан байна.

НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр Зеленскийтэй уулзахдаа Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд довтлохоо зогсоохыг хүсэх гэж байгаагаа Трамп сошиал хуудсаараа мэдэгджээ.

“Энэ нь Оросын талд төдийгүй дизель түлшний үнэ ханшийн хувьд том цохилт болж байгаа” гэж тэр бичсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна1 цаг 10 минутын өмнөЗ.Мөнх-Оргил: Энэ оны II улиралд өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойш анх удаа агшсан үзүүлэлт боллоо1 цаг 10 минутын өмнөБНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг анхаарууллаа1 цаг 11 минутын өмнөДизель түлшний үнийн өсөлтийг хязгаарлахын тулд экспортын хориг тавихыг дэмжиж байгаагаа Дональд Трамп мэдэгдэв1 цаг 11 минутын өмнөГэмт бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд Монгол Улс оролцож байгаад Хаити улсын Ерөнхий сайд талархал илэрхийлэв1 цаг 12 минутын өмнөМонгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь өснө гэсэн төсөөллөө Азийн Хөгжлийн Банк хэвээр үлдээв1 цаг 13 минутын өмнөСуурьшлын бүсэд нэвтэрсэн хүрэн баавгайг шилжүүлэн нутагшуулах арга хэмжээ авна1 цаг 14 минутын өмнөХэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт оруулна1 цаг 14 минутын өмнөӨвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэллээ1 цаг 15 минутын өмнөБИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА1 цаг 17 минутын өмнөХотын албан татварыг 1 хувь болгон бууруулах саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ2 цаг 24 минутын өмнөОлны танил хүмүүсийн ХДХВ-ын халдварын шуугиан ба ХӨСҮТ-ийн тоо баримт: Айдсаа дарж, датаг хар9 сар 22. 16:46
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.