Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь өснө гэсэн төсөөллөө Азийн Хөгжлийн Банк хэвээр үлдээв


9-р сарын 23
16 цаг 10 минут

Азийн Хөгжлийн Банк(АХБ)-наас Монгол Улсын эдийн засгийн төлөвийг танилцууллаа.

Тус банкнаас манай улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий буюу эдийн засгийн өсөлтийг 2026 онд  5.7 хувь, 2027 онд 6 хувь байна гэсэн өмнөх таамаглалаа хэвээр үлдээлээ.

Энэ талаар АХБ-ны ахлах эдийн засагч З.Мөнх-Оргил "2027 онд тэтгэврийн багц шинэчлэл, татварын багц шинэчлэл зэрэг хэрэгжиж эхэлснээр татварын ачаалал буурч, өрхийн хэрэглээгээр дамжин эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх эдийн засгийг идэвхжүүлэх бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлттэй байна. 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлд үндэслээд худалдааны борлуулалт, боловсруулах үйлдвэрлэл буурсан нь дотоод эрэлт суларч байгааг илтгэж байгаа тул төсөөллийг нэмэгдүүлэхгүй байх үндэслэл болсон. 

Инфляцыг өмнө нь 2026 онд 7.8 хувь байна гэж төсөөлснийг 10.7 хувь, 2027 онд 6.8 хувь гэж төсөөлснийг 8.3 хувь болгон тус тус өсгөлөө. Шинэчлэх болсон шалтгаан нь нэгдүгээрт махны үнэтэй холбоотой. Удаах шалтгаан нь шатахууны үнэ" гэв.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засагт учирч болох дөрвөн эрсдэлийг дараах байдлаар тодорхойлжээ.

  1. Шатахууны нийлүүлэлтийн тасалдал удаан үргэлжилж, ОХУ-ын газрын тосны үйлдвэрүүдэд нэмэлт хохирол учрах эрсдэлтэй. Үүнээс үүдэн үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, инфляцад шууд дамжих эрсдэлтэй.
  2. Махны үнэ өндөр хэвээр байж, инфляц хоёр оронтой тоонд удаан хадгалагдах эрсдэл. АХБ-ны төсөөллөөр үнийн дарамт аажмаар буурна гэж тооцсон ч буурах хурд нь төсөөлснөөс бага байвал мөнгөний хатуу бодлого удаан үргэлжлэх магадлалтай.
  3. Төсвийн тэлэлт. Төсвийн зардлыг 32 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Хэдийгээр зардал нь өрхийн хэрэглээгээр дамжиж эдийн засагт эергээр нөлөөлөх боловч нөгөө талдаа эрэлтийн гаралтай инфляцыг нэмэгдүүлэх эрсдэл бий. 
  4. Уул уурхайн орлогын савлагаа нь Монгол Улсын эдийн засгийн суурь эрсдэл. Гэхдээ тухайлан онцолж буй шалтгаан нь төсвийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон экспорттой холбоотойгоор төсвийн орлого огцом буурвал Монгол Улсын эдийн засаг эмзэг болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна1 цаг 10 минутын өмнөЗ.Мөнх-Оргил: Энэ оны II улиралд өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойш анх удаа агшсан үзүүлэлт боллоо1 цаг 10 минутын өмнөБНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг анхаарууллаа1 цаг 11 минутын өмнөДизель түлшний үнийн өсөлтийг хязгаарлахын тулд экспортын хориг тавихыг дэмжиж байгаагаа Дональд Трамп мэдэгдэв1 цаг 11 минутын өмнөГэмт бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд Монгол Улс оролцож байгаад Хаити улсын Ерөнхий сайд талархал илэрхийлэв1 цаг 12 минутын өмнөМонгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь өснө гэсэн төсөөллөө Азийн Хөгжлийн Банк хэвээр үлдээв1 цаг 13 минутын өмнөСуурьшлын бүсэд нэвтэрсэн хүрэн баавгайг шилжүүлэн нутагшуулах арга хэмжээ авна1 цаг 14 минутын өмнөХэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт оруулна1 цаг 15 минутын өмнөӨвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэллээ1 цаг 15 минутын өмнөБИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА1 цаг 17 минутын өмнөХотын албан татварыг 1 хувь болгон бууруулах саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ2 цаг 24 минутын өмнөОлны танил хүмүүсийн ХДХВ-ын халдварын шуугиан ба ХӨСҮТ-ийн тоо баримт: Айдсаа дарж, датаг хар9 сар 22. 16:46
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.