Туул голын ай сав газар хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна


9-р сарын 22
16 цаг 38 минут

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах Туул голын ай сав газар хуримтлагдсан 1.1 сая тонн хог хаягдлыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ.

 

Тус газрын ойролцоо иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй барилгын хур хог хаяснаас болж өнөөдрийн байдлаар 38.7 га талбайд 1.1 сая тонн хог хуримтлагдсан байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 20 дугаар хорооны гурван байршилд найман хяналтын камерыг байршуулсан бөгөөд хууль зөрчин хог хаясан таван байгууллага, дөрвөн иргэнд зөрчлийг арилгах мэдэгдэл хүргүүлж, Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагуудад зөрчил гаргасан аж ахуй нэгжид яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэх тухай мэдэгдлийг хүргүүлжээ.

 

24 байршилд хуримтлагдсан дээрх хур хогийг ачиж тээвэрлэж цэвэрлэхэд 9.8 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тоон судалгаа гарсан байна. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын ай сав газарт өнөөдөр ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Тухайлбал, мэргэжлийн байгууллагаар Туул голын ай сав газарт хөрсний бохирдлыг судлуулах, байгаль орчны үнэлгээ гаргах, тухайн газрын ойролцоо байгаа худгуудад хөрсний бохирдлын судалгаа хийх, дээрх байршилд зөвшөөрөлгүй хог хаясан барилгын компаниудаар зөрчлийг арилгуулж, хог ачиж тээвэрлэхтэй холбоотой зардлыг гаргуулах. Зөрчлийг арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар болов.

 

Энэхүү бүс нутгийн 1.1 сая тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэсний дараа дээрх байршилд ариутгал, нөхөн сэргээх ажлыг зохиоэ байгуулж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар бослсон байна. Түүнчлэн шинээр авто барих трасс төлөвлөхийг үүрэг болгожээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Олны танил хүмүүсийн ХДХВ-ын халдварын шуугиан ба ХӨСҮТ-ийн тоо баримт: Айдсаа дарж, датаг хар49 минут 40 секундын өмнөЭнэ сарын 26-наас Цонжинболдог орчимд нийтийн тээврийн автобус зогсдог болно50 минут 28 секундын өмнөЭмээлт аж үйлдвэрийн паркийн ₮224 гаруй тэрбумын төсөвт өртөгтэй ДЦС болон цэвэрлэх байгууламжийн шавыг тавив51 минут 12 секундын өмнөНийслэл орчимд баавгай үзэгдсэн тохиолдолд 11-310005 болон 72720303 дугаар руу мэдэгдээрэй51 минут 34 секундын өмнөМаргаашаас Гачуурт, Хуандайн аманд цахилгаан хангамжийг сайжруулах ажил эхлэх тул гурав хоног хэрэглээгээ зохицуулахыг хүсэв51 минут 48 секундын өмнө"Антибиотикийг хэтрүүлэн болон зохисгүй хэрэглэх нь эмэнд тэсвэртэй супер нян үүсэхэд нөлөөлөх эрсдэлтэй"52 минут 4 секундын өмнөУкраинд амдан сөнөөгч пуужин нийлүүлэх асуудлыг хэлэлцжээ52 минут 40 секундын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн асуудлаар санал солилцов53 минут 3 секундын өмнө“Хятадын кино долоо хоног” болно53 минут 30 секундын өмнөЗасгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуулав54 минут 2 секундын өмнөТуул голын ай сав газар хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна57 минут 14 секундын өмнөӨгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал9 сар 21. 16:34
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.