Эрчим хүчний салбарын дундаж цалин ₮4 сая гаруй болсон. Цалингийн үзүүлэлтээр уул уурхайн салбарынхны дараа орно


9-р сарын 21
16 цаг 33 минут

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр энэ салбарынхны цалинг сэтгүүлчид тодрууллаа.

Үүнд сайд Б.Найдалаа "Манай салбарт нийт 17,800 хүн ажилладаг. 11,500 нь төрийн өмчит компанийн ажилтнууд. Компанийн ажилтнууд учраас цалин нь төсөвт суудаггүй, төсвөөс нэмдэггүй.

Долдугаар сард цалингийн санг 10 хувь нэмсэн. Гүйцэтгэх захирлууд зэрэг өндөр цалинтай хүмүүсийн цалин нэмээгүй. Хангалттай өндөр цалинтай бол нэмэхгүй байх бодлого барина.

Харин цалингийн нэмэгдэл нь ажлын ачаалал үүрч байгаа, цалингийн нэмэгдэл шаардлагатай байгаа залуу мэргэжилтнүүд, нэмэгдэл бага авдаг инженер техникийн ажилтнуудад чиглэж байгаа.

Цалин нэмэгдэхээс өмнө буюу 2026 оны зургаадугаар сард Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр эрчим хүчний салбарын дундаж цалин 3,750,000 төгрөг байсан. Долдугаар сард 10 хувь нэмснээр 4,000,000 гаруй болсон. Үзүүлэлтээрээ уул уурхайн салбарын дараа орж байгаа. Хэдийгээр энэ нь олон улсын түвшний өндөр цалин биш боловч бусад салбартай харьцуулахад харьцангуй боломжийн хэмжээнд бий. Бидний хувьд цалинг хавтгайруулан нэмэх биш цалингийн систем, нэмэгдлийн бодлогыг оновчтой болгохыг зорьж байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал41 минут 42 секундын өмнөБотаникийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай орж ирсэн тухай мэдээлэл байгаа тул явган алхагчдыг түр алхалтаа хязгаарлахыг уриалав42 минут 51 секундын өмнөЭрчим хүчний салбарын дундаж цалин ₮4 сая гаруй болсон. Цалингийн үзүүлэлтээр уул уурхайн салбарынхны дараа орно43 минут 12 секундын өмнөӨ.Шижир: Зөвхөн нэг төрийн өмчит компанид ажилдаа очдоггүй хэр нь цалин авдаг 24 хүн байна. Хамгийн багадаа 3.5 сая төгрөгийн цалинтай45 минут 57 секундын өмнөБ.Пүрэвдагва: Торлог замыг эхний ээлжид Яармагт барьж, туршиж үзнэ47 минут 16 секундын өмнө“Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-нэг малын эмнэлэг” төслийг хамтран хэрэгжүүлнэ48 минут 50 секундын өмнөИргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургана49 минут 16 секундын өмнөАйчи мужтай спортын хүний нөөц, нийтийн биеийн тамирын чиглэлээр хамтарна49 минут 41 секундын өмнөАянга эрт илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж бичиг байгууллаа50 минут 8 секундын өмнөДэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа50 минут 41 секундын өмнөАвстралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ51 минут 4 секундын өмнөМонгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.