Ө.Шижир: Зөвхөн нэг төрийн өмчит компанид ажилдаа очдоггүй хэр нь цалин авдаг 24 хүн байна. Хамгийн багадаа 3.5 сая төгрөгийн цалинтай


9-р сарын 21
16 цаг 30 минут

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Төрийн өмчит компанийн худалдан авалт, хяналт шалгалт болон аливаа үйл ажиллагаанд сүүлийн 10 жилээр буюу 2016-2026 хооронд хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргаж байгаагаа би өмнө нь мэдээлсэн. Үүнийг маань өнөөдөр манай бүлэг дэмжлээ. Бэлэн болохоор нь УИХ-ын даргад тов тогтоолгох бичгээ өгнө.

Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн тендер, үйл ажиллагаа, зардал, төсөвтэй холбоотой хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гараад, дэмжигдсэнийг мэдээлж байна.

Төрийн өмчит компаниудад улсын төсвөөс хэд дахин өндөр урсгал зардал, хөрөнгө оруулалт тавигдаж, нийгмийн чанартай төсөл хөтөлбөрүүдийг их наядаар нь санхүүжүүлдэг байдал байна.

Саяхан ЗГХЭГ-ын дэд дарга нэг жилд 20 орчим их наяд төгрөгийг улсын төсвөөс гадуур захиран зарцуулж байна гэдэг мэдээлэл хийсэн. Зөвхөн 2025 онд гэхэд Засгийн газраас өргөн барьсан хууль дээр 508 аж ахуйн нэгж тайлан хүргүүлдэггүй. Нэг төгрөгийн орлого олохын тулд 5-8 төгрөгийн зардал гаргаж байна гэсэн байсан. Энэ нь төсвийн тэлэлтийг давхар тэлж буй хууль бус үйлдэл юм.

Бид үүнийг улс төрийн намын санхүүжилт, хувь улс төрчийн өөрийгөө сурталчлан таниулах зүйл рүү зарцуулагдаж байгаа төсөв гэж үзэж байгаа. Жишээ нь, Эрдэнэс Монгол гэдэг компани Чингис хаан баялгийн сан болохоосоо өмнө зөвхөн нэг жилд 480 орчим сая төгрөгийг сурталчилгаанд зарцуулсан. Энэ компанид тийм зардал огт хэрэггүй.

Нээлттэй мэдээллийн сангаас сүүлийн 10 жилийн хугацаанд зарлагдсан тендерийн мэдээллийг татаж авч үзэхэд 127,194 тендер давхардсан тоогоор зарлагдсан байна. Үүн дээр 133.1 их наяд төгрөгийн худалдан авах ажиллагаа зарлагдсан. Үйл ажиллагааны зардлуудыг нь тооцох юм бол үүнээс 2.5 дахин өндөр буюу 250 орчим их наяд төгрөгийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан байна.

Мөн тендер, худалдан авалтыг зөвхөн сонгуулийн циклүүдээр авч үзвэл 2016-2020 оны хооронд 36,753 худалдан авалт зарлагдаж байсан бол 2020-2024 оны хооронд 56 их наяд төгрөгийн худалдан авалт зарлагдсан байна. Ийм учраас төрийн өмчит компаниуд дээр улс төрчид өөрсдийн төлөөний хүнээ тавьдаг. Ийм их мөнгө эргэлдэж байсан учраас нэг хоног ч хамаагүй сайд хийхийн төлөө тачааддаг болсон. Төрийн өмчит компанийн удирдлагыг томилох, хөрөнгийг нь захиран зарцуулах эрхтэй болох учраас.

Сүүлийн 10 жилийн хугацаанд дунджаар 22 яам 9.6 их наяд төгрөгийн худалдан авалтын тендер зарласан байна. Гэтэл төрийн өмчит компаниуд 56.7 их наяд, орон нутгийн өмчит компаниуд 3.4 их наяд, бусад төрийн байгууллагууд 63 их наяд төгрөг буюу нийт 133 их наяд төгрөгийг худалдан авалтад зарцуулж.

Үүнтэй холбоотойгоор тодорхой төрийн өмчит компанийн дотроос мэдээлэл ирж байна. Зөвхөн нэг компани дээр ажилдаа очдоггүй хэр нь цалин авдаг 24 хүн байна. Хамгийн багадаа 3.5 сая төгрөгийн цалинтай. Энэ мэт асуудлыг ил тод ярих шаардлагатай байна" хэмээн ярилаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал44 минут 10 секундын өмнөБотаникийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай орж ирсэн тухай мэдээлэл байгаа тул явган алхагчдыг түр алхалтаа хязгаарлахыг уриалав45 минут 19 секундын өмнөЭрчим хүчний салбарын дундаж цалин ₮4 сая гаруй болсон. Цалингийн үзүүлэлтээр уул уурхайн салбарынхны дараа орно45 минут 40 секундын өмнөӨ.Шижир: Зөвхөн нэг төрийн өмчит компанид ажилдаа очдоггүй хэр нь цалин авдаг 24 хүн байна. Хамгийн багадаа 3.5 сая төгрөгийн цалинтай48 минут 25 секундын өмнөБ.Пүрэвдагва: Торлог замыг эхний ээлжид Яармагт барьж, туршиж үзнэ49 минут 44 секундын өмнө“Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-нэг малын эмнэлэг” төслийг хамтран хэрэгжүүлнэ51 минут 18 секундын өмнөИргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургана51 минут 44 секундын өмнөАйчи мужтай спортын хүний нөөц, нийтийн биеийн тамирын чиглэлээр хамтарна52 минут 9 секундын өмнөАянга эрт илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж бичиг байгууллаа52 минут 36 секундын өмнөДэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа53 минут 9 секундын өмнөАвстралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ53 минут 32 секундын өмнөМонгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.