“Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-нэг малын эмнэлэг” төслийг хамтран хэрэгжүүлнэ


9-р сарын 21
16 цаг 27 минут

 ХХААХҮЯ, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн цогц байдал, үр дүнг ярилцах үеэр ХХААХҮЯ “Нутагтаа эзэн 100:1000” төслийн тухай мэдээлж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.

 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Жулиа Фрейзер, Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, улс хариуцсан менежер Викториа Делмон тэргүүтэй төлөөлөлтэй уулзахдаа, “Манай улс 1991 онд Дэлхийн банкны бүлгийн гишүүн болсноос хойш 1.6 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт авсан. Малчдын амьжиргаа, мал сүргийн эрүүл мэнд, эрсдэлийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүд өнөөдөр ч үр дүнгээ өгч байна. Тогтвортой амьжиргааны төслөөр малчдын бүлгийн зохион байгуулалт, орон нутгийн санаачилгыг дэмжих арга барилыг нэвтрүүлсэн. Энэ загварыг Төсвийн тухай багц хуулиар 2011 онд Орон нутгийн хөгжлийн сан болгон хуульчилж, төсвөөс санхүүждэг байнгын механизм болгосон. Малын индексжүүлсэн даатгалын төслийн хүрээнд 93,700 малчныг даатгалд хамруулж, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг 2014 онд батлан, Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани байгуулснаар туршилтын санаачилга үндэсний байнгын тогтолцоо бий болгосон” гэдгийг дурдав.

 

Дэлхийн банкнаас “Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч малчдын цахим хоршоо” төслийг 2024 оноос хэрэгжүүлж байна. Төслийн буцалтгүй тусламжийн дүнг өөрчлөхгүйгээр “Нэг сум-Нэг мал эмнэлгийн үйлчилгээний төв” хөтөлбөр хэрэгжүүлэхээр буцалтгүй тусламжийн гарын авлагыг өөрчилж, зорилтот хүрээг нийслэл, 16 аймгийн 30 сум болгон өргөжүүлэх хүсэлтийг ХХААХҮЯ-наас гаргасныг Дэлхийн банк хүлээн авсан юм.

 

Дээрх 30 сум нь тархан байрласан тул төслөө хугацаанд нь дуусгахад эрсдэл бий. Иймд хөрөнгийн ашиглалт, ажлын чанарыг алдагдуулахгүйгээр төсөл хэрэгжих хугацааг 2027 оны 6 дугаар сарын 30 хүртэл сунгахыг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хөндөж, “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналаа илэрхийлэв.

 

Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, улс хариуцсан менежер Викториа Делмон Дэлхийн банк хөдөө аж ахуй салбарын сөрөн тэсвэрлэх чадвар, эдийн засгийн үр өгөөжид суурилсан менежмент, зах зээлийн бодлогыг дэмждэг. Үүнд “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг мал эмнэлгийн үйлчилгээний төв” төсөл, хөтөлбөр нийцэж байна гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал41 минут 54 секундын өмнөБотаникийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай орж ирсэн тухай мэдээлэл байгаа тул явган алхагчдыг түр алхалтаа хязгаарлахыг уриалав43 минут 3 секундын өмнөЭрчим хүчний салбарын дундаж цалин ₮4 сая гаруй болсон. Цалингийн үзүүлэлтээр уул уурхайн салбарынхны дараа орно43 минут 24 секундын өмнөӨ.Шижир: Зөвхөн нэг төрийн өмчит компанид ажилдаа очдоггүй хэр нь цалин авдаг 24 хүн байна. Хамгийн багадаа 3.5 сая төгрөгийн цалинтай46 минут 9 секундын өмнөБ.Пүрэвдагва: Торлог замыг эхний ээлжид Яармагт барьж, туршиж үзнэ47 минут 28 секундын өмнө“Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-нэг малын эмнэлэг” төслийг хамтран хэрэгжүүлнэ49 минут 2 секундын өмнөИргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургана49 минут 28 секундын өмнөАйчи мужтай спортын хүний нөөц, нийтийн биеийн тамирын чиглэлээр хамтарна49 минут 53 секундын өмнөАянга эрт илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж бичиг байгууллаа50 минут 20 секундын өмнөДэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа50 минут 53 секундын өмнөАвстралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ51 минут 16 секундын өмнөМонгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.