Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургана


9-р сарын 21
16 цаг 27 минут

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын “AVIC International” компанийн Ерөнхийлөгч Сон Лин (Song Ling) тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг төсөл хөтөлбөрөөр өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх тухай ярилцлаа.

 

Тэрбээр, Улаанбаатар хот болон Сайншандын “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв”-д шаардлагатай нислэгийн 40 удирдагч, 10 инженерийг БНХАУ-д сургах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Сургалтыг БНХАУ-ын Иргэний нисэхийн нислэгийн их сургуульд зохион байгуулахаар “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК “AVIC International” компанитай хамтран ажиллаж байна.

 

Түүнчлэн одоо ажиллаж буй нисэлгийн 23 удирдагчийг зэрэглэл олгох сургалтад хамруулах, цаашид Монгол Улсын иргэний нисэхийн мэргэжилтнийг БНХАУ-д тогтмол сургах урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх санал дэвшүүлснийг ЗТЯ мэдээллээ.

 

Уулзалтын үеэр БНХАУ-ын Иргэний нисэхийн нислэгийн их сургуулийн удирдлагууд нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн диспетчер, нисэхийн удирдлага, инженерчлэл, нам өндрийн нисэх технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааг танилцуулав.

 

ЗТЯ-наас “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, “AVIC International” компанийн хамтын ажиллагааг үр дүнд хүргэхэд цаашид шаардлагатай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, БНХАУ-ын Иргэний нисэхийн нислэгийн их сургуульд Монгол Улсын Иргэний нисэхийн дүрмийн дагуу олгож буй гэрчилгээг гардуулан өгчээ.

 

Талууд хүний нөөцийг сургаж чадавхжуулах, техник, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож, Монгол Улсын “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, БНХАУ-ын “AVIC International” компани харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал41 минут 42 секундын өмнөБотаникийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай орж ирсэн тухай мэдээлэл байгаа тул явган алхагчдыг түр алхалтаа хязгаарлахыг уриалав42 минут 51 секундын өмнөЭрчим хүчний салбарын дундаж цалин ₮4 сая гаруй болсон. Цалингийн үзүүлэлтээр уул уурхайн салбарынхны дараа орно43 минут 12 секундын өмнөӨ.Шижир: Зөвхөн нэг төрийн өмчит компанид ажилдаа очдоггүй хэр нь цалин авдаг 24 хүн байна. Хамгийн багадаа 3.5 сая төгрөгийн цалинтай45 минут 57 секундын өмнөБ.Пүрэвдагва: Торлог замыг эхний ээлжид Яармагт барьж, туршиж үзнэ47 минут 16 секундын өмнө“Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-нэг малын эмнэлэг” төслийг хамтран хэрэгжүүлнэ48 минут 50 секундын өмнөИргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургана49 минут 16 секундын өмнөАйчи мужтай спортын хүний нөөц, нийтийн биеийн тамирын чиглэлээр хамтарна49 минут 41 секундын өмнөАянга эрт илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж бичиг байгууллаа50 минут 8 секундын өмнөДэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа50 минут 41 секундын өмнөАвстралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ51 минут 4 секундын өмнөМонгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.