Айчи мужтай спортын хүний нөөц, нийтийн биеийн тамирын чиглэлээр хамтарна


9-р сарын 21
16 цаг 26 минут

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Япон Улсын Нагоя хотноо Айчи мужийн зочид хүлээн авах танхимд тус мужийн Засаг дарга Оомүра Хидэакитай албан ёсны уулзалт хийлээ.

 

Уулзалтын эхэнд сайд Ж.Алдаржавхлан Азийн XX наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчдын талаар мэдээлэл өгч, энэ удаагийн наадамд манай улсаас спортын 31 төрөлд 298 тамирчин, 120 албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож, багийн нэгдсэн дүнгээр эхний 15 байрт шалгарах зорилт тавин ажиллаж байгааг онцлов.

 

Талууд спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн Монголын тамирчин, дасгалжуулагч, мэргэжилтнүүдийг Айчи мужид спортын менежмент, дасгалжуулалт, спортын анагаах ухаан, хоол зүйн чиглэлээр туршлага судлуулах, мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх талаар ярилцлаа.

 

Түүнчлэн салбарын хүний нөөцийг сургаж чадавхжуулах, иргэдийн нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих чиглэлээр Айчи мужийн туршлагаас суралцаж, цаашдын хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэхээр санал нэгдэв. Айчи мужийн Засаг дарга Оомүра Хидэаки Монголын сумо бөхчүүдийн амжилт нь Монгол, Японы ард түмний харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр сумогийн их аварга Хакухо Нагоя хотноо болсон Азийн XX наадмын бамбарын буухианд оролцсон талаар дурдав.

 

Уулзалтын үеэр сайд Ж.Алдаржавхлан Айчи мужийн Засаг дарга Оомүра Хидэакийг Монгол Улсад айлчлахыг хүндэтгэн урьж, хоёр тал спорт, хүний нөөцийн хөгжил, иргэдийн нийтийн биеийн тамирын чиглэл дэх хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгон өргөжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал41 минут 42 секундын өмнөБотаникийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай орж ирсэн тухай мэдээлэл байгаа тул явган алхагчдыг түр алхалтаа хязгаарлахыг уриалав42 минут 51 секундын өмнөЭрчим хүчний салбарын дундаж цалин ₮4 сая гаруй болсон. Цалингийн үзүүлэлтээр уул уурхайн салбарынхны дараа орно43 минут 12 секундын өмнөӨ.Шижир: Зөвхөн нэг төрийн өмчит компанид ажилдаа очдоггүй хэр нь цалин авдаг 24 хүн байна. Хамгийн багадаа 3.5 сая төгрөгийн цалинтай45 минут 57 секундын өмнөБ.Пүрэвдагва: Торлог замыг эхний ээлжид Яармагт барьж, туршиж үзнэ47 минут 16 секундын өмнө“Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-нэг малын эмнэлэг” төслийг хамтран хэрэгжүүлнэ48 минут 50 секундын өмнөИргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургана49 минут 16 секундын өмнөАйчи мужтай спортын хүний нөөц, нийтийн биеийн тамирын чиглэлээр хамтарна49 минут 41 секундын өмнөАянга эрт илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж бичиг байгууллаа50 минут 8 секундын өмнөДэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа50 минут 41 секундын өмнөАвстралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ51 минут 4 секундын өмнөМонгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.