Аянга эрт илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж бичиг байгууллаа


9-р сарын 21
16 цаг 26 минут

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-д албан айлчлан, тус улсын Иргэний нисэхийн удирдах газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчоо, ШУА-ийн Цахилгаан инженерийн хүрээлэнгийн удирдлагатай уулзаж, Монголд аянга илрүүлэх сүлжээ байгуулах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

 

ЗТЯ-ны мэдээлснээр, хамтын ажиллагааны хүрээнд талууд Монголд аянгыг эрт илрүүлэх, мэдээллийг шуурхай хүлээн авах, холбогдох байгууллагад хүргэх нэгдсэн сүлжээг хамтран байгуулах юм. Ингэснээр аянга, цаг агаарын аюултай үзэгдлээс үүдэх эрсдэлийг эрт илрүүлж, урьдчилан сэрэмжлүүлэх боломж нэмэгдэхийн зэрэгцээ нисэхийн аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой.

 

Түүнчлэн аянгын мэдээллийг төмөр зам, эрчим хүч, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй зэрэг салбарын аюулгүй ажиллагаанд өргөн ашиглах боломжтой. Мөн Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэр, цаг агаарын эрс тэс нөхцөлийг харгалзан уг сүлжээний мэдээллийг ой, хээрийн түймрийн эрсдэлийг эрт илрүүлэх, онцгой байдлын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэргээр ашиглах юм.

 

Энэ төсөл нь иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагаанаас эхэлж байгаа ч цаашид гамшгийн эрсдэлийг багасгах, хүн ам, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон салбарт үр өгөөжөө өгөх боломжтойг сайд Б.Дэлгэрсайхан онцолж, ЗТЯ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжихээ илэрхийлжээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал42 минут 24 секундын өмнөБотаникийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай орж ирсэн тухай мэдээлэл байгаа тул явган алхагчдыг түр алхалтаа хязгаарлахыг уриалав43 минут 33 секундын өмнөЭрчим хүчний салбарын дундаж цалин ₮4 сая гаруй болсон. Цалингийн үзүүлэлтээр уул уурхайн салбарынхны дараа орно43 минут 54 секундын өмнөӨ.Шижир: Зөвхөн нэг төрийн өмчит компанид ажилдаа очдоггүй хэр нь цалин авдаг 24 хүн байна. Хамгийн багадаа 3.5 сая төгрөгийн цалинтай46 минут 39 секундын өмнөБ.Пүрэвдагва: Торлог замыг эхний ээлжид Яармагт барьж, туршиж үзнэ47 минут 58 секундын өмнө“Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-нэг малын эмнэлэг” төслийг хамтран хэрэгжүүлнэ49 минут 32 секундын өмнөИргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургана49 минут 58 секундын өмнөАйчи мужтай спортын хүний нөөц, нийтийн биеийн тамирын чиглэлээр хамтарна50 минут 23 секундын өмнөАянга эрт илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж бичиг байгууллаа50 минут 50 секундын өмнөДэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа51 минут 23 секундын өмнөАвстралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ51 минут 46 секундын өмнөМонгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.