Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ


9-р сарын 21
16 цаг 25 минут

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Монгол Улсад  энэ сарын 22-23-нд албан ёсны айлчлал хийнэ.

 

Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.

 

Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

 

Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байна гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал44 минут 36 секундын өмнөБотаникийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай орж ирсэн тухай мэдээлэл байгаа тул явган алхагчдыг түр алхалтаа хязгаарлахыг уриалав45 минут 45 секундын өмнөЭрчим хүчний салбарын дундаж цалин ₮4 сая гаруй болсон. Цалингийн үзүүлэлтээр уул уурхайн салбарынхны дараа орно46 минут 6 секундын өмнөӨ.Шижир: Зөвхөн нэг төрийн өмчит компанид ажилдаа очдоггүй хэр нь цалин авдаг 24 хүн байна. Хамгийн багадаа 3.5 сая төгрөгийн цалинтай48 минут 51 секундын өмнөБ.Пүрэвдагва: Торлог замыг эхний ээлжид Яармагт барьж, туршиж үзнэ50 минут 10 секундын өмнө“Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-нэг малын эмнэлэг” төслийг хамтран хэрэгжүүлнэ51 минут 44 секундын өмнөИргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургана52 минут 10 секундын өмнөАйчи мужтай спортын хүний нөөц, нийтийн биеийн тамирын чиглэлээр хамтарна52 минут 35 секундын өмнөАянга эрт илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж бичиг байгууллаа53 минут 2 секундын өмнөДэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа53 минут 35 секундын өмнөАвстралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ53 минут 58 секундын өмнөМонгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.