“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа


9-р сарын 18
17 цаг 14 минут

“Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан 110 оюутан батламжаа гардаж авлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр оюутнуудад батламжийг нь гардуулж, сурлагын амжилт хүсэн ерөөлөө.

Тэрбээр, оюутнууд сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд болон эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Мөн оюутан залуусын мэдлэг, боловсролд хөрөнгө оруулж буй “Ниппон сан”-гийн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.

Бүрэн тэтгэлэгт хөтөлбөр нь нэг удаагийн дэмжлэг бус, залуусын ирээдүй, улс орны хөгжилд оруулж буй урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг тодотголоо.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд өннгөрсөн жил эхний 100 оюутан бүрэн тэтгэлэг авч, манай улсын дөрвөн их сургуульд сонгосон мэргэжлээрээ суралцаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийхдээ хүн төвтэй, энхтайвныг эрхэмлэсэн, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тохиролцсон юм.

Энэ дагуу “Ниппон сан”, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллаж байна.

“Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” 12 жил үргэлжлэх бөгөөд нийт 1,000 оюутныг сургаж бэлтгэхэд 5 сая гаруй ам.доллар зарцуулна.  

Оюутан залуус МУИС /Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи /, АШУҮИС /Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй/, ХААИС / Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал /, ШУТИС /Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл/-д суралцаж төгсөөд, орон нутагтаа гурван жил ажиллах юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт дээрх дөрвөн их сургуульд элсэн, заасан мэргэжлээр нэгдүгээр дамжаагаа амжилттай төгссөн, орон нутагтаа ажиллах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ42 минут 16 секундын өмнөЗүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив44 минут 12 секундын өмнөЗамын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо45 минут 8 секундын өмнөХээрийн түймэрт 8400 га талбай шатжээ47 минут 23 секундын өмнөЗөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй47 минут 55 секундын өмнөМонголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв49 минутын өмнөТөв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна49 минут 58 секундын өмнө“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа1 цаг 2 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО6 цаг 10 минутын өмнөТүймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.