Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ


9-р сарын 17
14 цаг 50 минут

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Монголбанк өнгөрсөн наймдугаар сарын 12-нд бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэсэн юм.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт шийдвэрийг танилцуулахдаа инфляцын түвшин өндөр байгаа энэ үед бодлогын хүүг бууруулах боломж хязгаарлагдмал байгааг хэлэв. Харин бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэх нь эдийн засгийн идэвхжил, эргэлтийг сулруулах эрсдэлтэй гэж үзсэн байна.

Тэрбээр эдийн засгийн өсөлт 7.7 хувьд хүрсэн хэдий ч уг өсөлтийн дийлэнхийг уул уурхайн салбарын өсөлт бүрдүүлж байгааг онцоллоо. Харин уул уурхайгаас бусад салбарын өсөлт харьцангуй бага байгааг мэдээлэв.

Мөн өрхийн хэрэглээ хоёрдугаар улиралд 4.4 хувиар буурсан бөгөөд хүнсний бус хэрэглээний бууралт үүнд нөлөөлсөн байна. Монголбанкны зүгээс энэ үзүүлэлт нь мөнгөний бодлогын өмнөх шийдвэрүүдийн нөлөө бүрэн шингэхээс өмнө бий болсон үр дүн гэдгийг тайлбарлав.

Монголбанкны зүгээс бодлогын хүүг нэмэгдүүлсний дараа хэрэглээний зээлийн өсөлт саарч, бизнесийн зээлийн хэмжээ нэмэгдсэн талаар мэдээллээ. 

Инфляц оны эцэст буурах ч зорилтот түвшнээс өндөр байна

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Н.Ургамалсувдын мэдээлснээр инфляцын цаашдын төсөөллөөр оны эцэст одоогийн түвшнээс буурах боловч Монголбанкны зорилтот түвшнээс өндөр хэвээр байх төлөвтэй байна.

Монголбанкны албан мэдээллээр 2026 оны наймдугаар сарын улсын инфляц 12.5 хувь, Улаанбаатар хотын инфляц 11.6 хувь байна.

Мөн 2026 оны төсвийн тодотгол болон төсөв батлагдсан тохиолдолд эдийн засаг, инфляцад үзүүлэх нөлөөллийг дахин тооцож, шаардлагатай бол Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурал хийх боломжтойг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мэдээлэв.

Мөн төв банкны зүгээс мөнгө хэвлэх нь инфляцыг өдөөх учир мөнгө хэвлээгүй, цаашдаа хэвлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя47 минут 22 секундын өмнөМонголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ47 минут 53 секундын өмнө"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"48 минут 11 секундын өмнөЭм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ55 минут 53 секундын өмнө“Монголын хилчдийн өдөр” тохиож байна56 минут 41 секундын өмнөД.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав1 цаг 1 минутын өмнөИнгэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна1 цаг 2 минутын өмнөСургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаагүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо1 цаг 2 минутын өмнөВладимир Путин: Сонгуульд идэвхтэй оролцох нь ялалтад хувь нэмэр оруулна1 цаг 3 минутын өмнөӨ.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна1 цаг 6 минутын өмнөМонгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.