"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"


9-р сарын 17
14 цаг 49 минут

Сэтгүүл зүйн ёс зүйн форум эхэллээ. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс энэ форумыг зохион байгуулж байна. Энэ удаагийн хурлаар хиймэл оюуны эрин үед ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэх, сэтгүүл зүйн ёс зүй, хэвлэлийн эрх чөлөө, хариуцлагатай сэтгүүл зүйг хөндөн,оролцогчид байр сууриа хуваалцана.

ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын Харилцаа холбоо, мэдээллийн салбарын хөтөлбөрийн туслах Сюэбинг Ши эхний илтгэлийг тавив. Тэрээр хиймэл оюун сэтгүүл зүйд шинэ боломж нээж байгаа ч итгэл даах сэтгүүл зүйн үндэс нь редакцын хяналт, баримт нотолгоо, хариуцлага хэвээр байна" гэв. UNESCO-ийн зүгээс AI ба сэтгүүл зүйн ёс зүйтэй холбоотой дараах гол санааг онцоллоо.

  • AI-ийн үүсгэсэн мэдээллийг заавал нягтал.
  • AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй.
  • Редакцын хариуцлага хүнд үлдэнэ.
  • AI ашигласан ч нийтлэлийн эцсийн шийдвэр, хариуцлагыг сэтгүүлч, редактор хүлээнэ.
  • Монгол хэл, өөрийн онцлогт тааруулж AI-г турш.
  • Редакцууд AI ашиглах тодорхой дүрэм, стандарттай болох шаардлагатай.

AI сэтгүүлчийн мэргэжлийн ажлыг дэмжиж болно. Харин редакцын хариуцлагыг орлож чадахгүй. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэр захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшил: Ёс зүйн хорооны шийдвэр ба хиймэл оюуны сорилт” илтгэл танилцуулав. Тэрээр, хиймэл оюун сэтгүүл зүйн алдааг “дэвэргэж” байна гэсэн юм. 

Технологи хурдацтай хөгжиж, хиймэл оюун сэтгүүл зүйн өдөр тутмын ажилд улам өргөн нэвтэрч байна. Гэхдээ технологи хэчнээн ухаалаг болсон ч сэтгүүл зүйн мөн чанар, ёс зүйн үндсэн зарчим өөрчлөгдөхгүй. Хиймэл оюун алдааг хурдан, өргөн хүрээнд түгээх эрсдэлтэй энэ үед эх сурвалжаа нягтлах, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах, хүний эрх, хувийн мэдээллийг хамгаалах, редакцын хариуцлагыг хадгалах нь улам чухал болж байна.

Технологи өөрөө бидний өмнөөс ёс зүйн шийдвэр гаргахгүй. Харин мэргэжлийн ёс зүй, редакцын хариуцлага, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь технологийн өөрчлөлтийн үед сэтгүүл зүйн итгэлцлийг хамгаалах гол “бамбай” байна гээд ёс зүйн зарчмаа чанд мөрдөцгөөе. Өөрийн зохицуулалтаа дэмжихийг уриалав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя47 минут 17 секундын өмнөМонголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ47 минут 48 секундын өмнө"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"48 минут 6 секундын өмнөЭм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ55 минут 48 секундын өмнө“Монголын хилчдийн өдөр” тохиож байна56 минут 36 секундын өмнөД.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав1 цаг 1 минутын өмнөИнгэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна1 цаг 1 минутын өмнөСургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаагүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо1 цаг 2 минутын өмнөВладимир Путин: Сонгуульд идэвхтэй оролцох нь ялалтад хувь нэмэр оруулна1 цаг 3 минутын өмнөӨ.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна1 цаг 6 минутын өмнөМонгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.