334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ


9-р сарын 8
16 цаг 49 минут

Прокурорын байгууллагаас 2026 оны наймдугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 270 хүнд холбогдох 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Үүнээс Архангай аймгийн прокурорын газар наймдугаар сарын 28-нд 334 тооны мал хулгайлж, 30 иргэнд 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, П.Т нарын нэр бүхий 27 яллагдагчийн 14 нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан бөгөөд 2014-2026 онд Архангай, Төв, Булган аймгийн нутаг дэвсгэрт дангаараа болон бүлэглэн олон тооны мал хулгайлсан гэх хэрэгт холбогджээ.

Тэд бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан 27 иргэнд 74 сая төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргааны эх үүсвэр болгосон, залилан мэхэлсэн болон бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн. 

Прокуророос тэдэнд хулгайлах, мал хулгайлах, залилах, тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах, мөнгө угаах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогдох зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалж: Монгол улсын ерөнхий прокурорын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.