ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ


9-р сарын 8
16 цаг 35 минут

ОХУ-ын Хойд Кавказын бүсэд орших Мижирги ууланд цасан нуранги бууж, наад зах нь 11 уулчин амиа алдаж, зургаан хүн гэмтсэн талаар тус улсын Онцгой байдлын алба мэдээлжээ.

Ослын үеэр Мижирги уулын Безенгийн хавцалд 33 уулчин байсан бөгөөд орон нутгийн цагаар есдүгээр сарын 6-ны 17:00 цагийн орчимд нуранги бууж, уулчдыг бүхэлд нь хамарсан байна. 

Аврагчдын мэдээлснээр, 10 уулчин өөрсдөө уулнаас бууж чадсан бол зургаан хүн тодорхойгүй хэвээр байна. Гэмтсэн зургаан уулчныг эмнэлэгт хүргэжээ. 

Одоогоор 50 гаруй аврагч эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа ч уулын бартаатай газар нутаг болон дахин нуранги буух өндөр эрсдэл ажиллагааг хүндрүүлж байна. 

Мижирги уул нь ОХУ-ын Хойд Кавказын хамгийн өндөр уулсын нэг бөгөөд хоёр оргилтой. Баруун оргил нь 5,000 метрээс давдаг, харин зүүн оргил нь 4,927 метр өндөр. Тус уул нь ОХУ болон Европын хамгийн өндөр оргил болох Эльбрус уулын ойролцоо оршдог. 

Эх сурвалж: Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.